“Хил хязгааргүй хайр” хандивын ажиллагаа болов

2018-10-22 10:50:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Хил хязгааргүй хайр” хандивын ажиллагаа  болов

21-нд Хятадын Үндэсний  спортын ордонд “хил хязгааргүй хайр” хандивын 10-р арга хэмжээ болов. Энэ  удаагийн ажиллагааг Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны  сайд Ван И-гийн гэргий хатагтай Чянь Вэй санаачлан, "дэлхий хайрыг мэдрэв" уриан  дор болж, цуглуулсан хандивын мөнгийг Хятадын ядуусыг тэтгэх сангаар дамжуулан  Ганьсу мужийн ядуу бүсийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эмчилгээнд зориулах  юм. Анхан шатны бүртгэлийн дагуу, энэ арга хэмжээгээр нийтдээ 6 сая гаруй юань  хандив цугласан байна.

“Хил хязгааргүй хайр” хандивын ажиллагаа  болов

Тус өдөр, Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд  Гадаад харилцааны сайд Ван И болон түүний гэргий Чянь Вэй, Гадаад харилцааны  яамны намын хорооны нарийн бичгийн дарга Жан Есүй, дэд сайд Лэ Юйчэн, Ван Чао,  сайдын туслах Жан Жюнь, Жан Ханьхүй болон гадаад орнуудаас Хятадад суугаа Элчин  сайдын яам, Олон улсын байгууллагын төлөөлөгч хийгээд тэдний гэргий нарын зэрэг  150 гаруй хүн нээлтийн арга хэмжээнд оролцов.

Нээлтийн ёслол өндөрлөсний  дараа, сайд Ван И болон түүний гэргий, зочид төлөөлөгчдийн хамт үзэсгэлэнтэй  танилцан үзэсгэлэнд оролцож байгаа хүмүүстэй халуун дотноор солилцоо хийв. Хэсэг  иргэд юм худалдан авахын завсар, сайн дурасаа хандив өгсөн байна.  

Их уншсан

холбоотой мэдээ