Торгоны замын фото зургийн үзэсгэлэн болов

2018-10-22 10:53:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Торгоны замын фото зургийн үзэсгэлэн болов

21-нд Хятад дахь Сүн Чинлины залуучуудын шинжлэх ухаан технологийн   соёлын солилцооны төвд Торгоны зам дагуу орны залуучуудын олон улсын фото   зургийн анхны үзэсгэлэнгийн нээлтийн ёслол болов.

Торгоны замын фото зургийн үзэсгэлэн болов

Уг нээлтийн ёслол "Фото   зургаар найрамдал хэлэхсэн торгоны зам" хэмээх уриан дор болжээ. Торгоны зам   дагуу орны залуучуудын олон улсын фото зургийн анхны үзэсгэлэн бол залуу   багачуудад зориулсан анхны тусгай сэдэвт фото зургийн үзэсгэлэн болно.   Үзэсгэлэнгийн гол бүтээлүүд торгоны зам дагуу орны залуучуудын олон улсын фото   зургийн тэмцээнээс шагнал тоссон бүтээлүүдээс бүрдэж, уг тэмцээнд 61 мянга гаруй   хүн оролцсон ба Хятад, Мьянмар, Итали зэрэг 52 улс орон болон бүс нутгийн уран   бүтээлчдийн 157 мянга 988 ширхэг фото зургийг хүлээн авсан байна. Зургийн   үзэсгэлэнгийн агуулгад торгоны зам дагуу орны байгалийн үзэмж, нийгэм соёлын   байдал, зан заншил, түүх дурсгалын зүйл, соёлын өв зэргийг хамарчээ. Хойшид   Торгоны зам дагуу орны залуучуудын олон улсын фото зургийн үзэсгэлэнг дотоод   гадаадаар аялан ажиллуулж, "нэг бүс нэг зам" үзэл баримтлалыг уламжлах юм байна.  

Их уншсан

холбоотой мэдээ