Хятад улс ямар замналаар замнах тухай асуултад хариулав

2018-10-22 16:54:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Учир  утгыг сайтар тайлбарлан ярих нь гадаад дотоодын нэртэй улс төрч, сэтгэгчдийн  нийтлэг онцлог бөгөөд ХКН-ын удирдагчдын ур ухаан, авьяас билгийн илэрхийлэл юм.  Хятад улсын дарга Ши Жиньпин хурал цуглаан, газар дээр нь ажиллаж судалгаа хийх,  гадаадад илтгэл тавих, өгүүлэл нийтлэх үедээ үйл явдлыг эш баримттай, сэтгэлд  хүртэл ярьж, хүмүүсийн анхаарлыг ихээхэн татдаг билээ. Эдгээр түүх нь амьдлаг,  гүнзгий утга агуулгатай байж, "Хятадын оюун ухаан", "Хятадын хүчин чадал"  бялхсан байдаг. Өнөөдрөөс эхэлж манай радио та бүхэнд "Ши Жиньпин учир утгыг  тайлбарлах нь" цуврал нэвтрүүлгийг хүргэнэ. Өнөөдөр "Хятад улс ямар замналаар  замнах тухай асуултад хариулав" гэсэн эхний бүлгийг та бүхэнд  хүргэе.

Олон жил  өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсний үр дүнд Хятадын ерөнхий хүчин, олон  улсад үзүүлэх үр нөлөө улам нэмэгдэж байна. Мөн дэлхийн улс орнууд Хятадын  хөгжилд илүү их анхаарал хандуулахын зэрэгцээ зарим нь сайшааж, ойлгож байхад  зарим нь бас эргэлзэж байна. 2015 оны 10-р сард Их Британид айлчлахдаа Ши  Жиньпин дарга дэлхийн 3 дахь том банк санхүүгийн төв гэгдсэн "City of London"-д  илтгэл тавьж, Хятадын хөгжилд гадныхан анхаарал тавьж буй асуудлаар хариу өгсөн  юм. 

Хятадын  ард түмэн түүхэн сонголт хийсэн замаар замнаж байна. Энэхүү зам хувь заяаг  шийднэ. Нэг улс, нэг үндэстэн өөрсдийн нөхцөл байдалд нийцсэн замаар замнаж  чадвал хөгжлийн зорилтоо биелүүлж чадна. Өөрчлөлт шинэчлэл хийсэн 37 жилийн  турш, Хятадын эдийн засаг жилд дунджаар 10 шахам хувиар өсөж, дэлхийн хоёр дахь  том эдийн засгийн цогц болж, 600 сая хүнийг ядуурлаас ангижруулан, хүн нэг  бүрийн дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 7000 гаруй ам.долларт  хүрсэн. Хятад улс хэдэн арван жилийн хугацаанд хөгжингүй орнуудын хэдэн зуун жил  туулж ирсэн хөгжлийн амжилтад хүрчээ. Энэ нь Хятадын ард түмний замнаж буй  замнал зөв гэдгийг харуулж байна. 

Орчин үед орсноос хойш, Хятад улс 100 гаруй  жилийн зовлон зүдүүрийг туулсан юм. Ши Жиньпин дарга илтгэлдээ, ялангуяа Хятадын  Ардчилсан хувьсгалын үүсгэн байгуулагч ноён Сун Ятсенийг дурдаж, Хятадууд гэдэс  өлсгөлөн, дайн дажин дэгдсэн үймээнт цаг үеийг даван туулсны дараа, нүдээ нээж,  дэлхий ертөнцийг хэрхэн олж харах болсон, улс орон, ард түмнээ аврах түүхийн урт  аянд хаант засаглал, парламентын тогтолцоо, ерөнхийлөгчийн систем зэрэг үр  ашиггүй үйл явцыг өнгөрөөж, эцсийн бүлэгт социалист замыг сонгосон үйл явцыг  тайлбарласан юм.
"Энэ бол түүхийн, мөн ард түмний сонголт юм.  Их Британий философич Расселл: ‘Зөвхөн Хятадууд өөрийгөө хамгийн сайн ойлгодог’,  ‘Зөвхөн өөрсдийнхөө аажмаар хайж олсон зохицуулалтын аргачлал удаан хугацаанд  хэрэглэгдэх арга ухаан байдаг’ гэжээ. Хятадын үндэстнүүд түүхээсээ өөрчлөлт  шинэчлэлийг чухалчилж ирсэн юм. Хятадын социализм зөвхөн сурах бичиг дэх сургаал  биш, сийлж мөнхөлсөн хорио цээр ч биш, харин бодит үйл ажиллагааны явцад  тасралтгүй хөгжин өөрчлөгдөх амьд цогц билээ. Бид практик явцад улам сайжруулж, хөгжлийн явцдаа байнга өөрчлөлт хийж, Хятадын  онцлогтой социализмыг бүрдүүлж хөгжүүлсэн юм. Хятадын онцлогтой социализм бол  социалист зах зээлийн эдийн засаг, ардчилсан улс төр, тэргүүний соёл, эвсэг  зохицонгуй нийгэм, экологийн соёл зэргийг бүтээн байгуулж, хүний бүх талын  хөгжил, нийгмийн шударга ёсыг ахиулж, бүх ард түмнээ аз жаргалтай болгох явдал  юм.‘Гутлын загвар заавал адил байх албагүй, харин хөлд таарах ёстой. Улс орныг  удирдах арга барил заавал адил байх албагүй, харин ард иргэдэд ашигтай байх  ёстой’. Дэлхий дахинд хаана ч хэрэгжүүлсэн оновчтой хөгжлийн зам гэж байдаггүй.  Зөвхөн ард түмэнд аз жаргал авчирдаг хөгжлийн зам бол сая хамгийн их амьжиргааны  хүчтэй байдаг" гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ