Импортын экспогийн үйлчилгээний цэг ашиглалтад оров

2018-10-23 11:36:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын олон улсын импортын анхдугаар экспо 11-р сарын 5-10-нд Шанхайд болно. Шанхайн онгоцны буудлын Т2-т байгуулсан экспогийн хүлээн авах үйлчилгээний цэг 22-нд албан ёсоор ашиглалтад орлоо. 

Энэ нь экспогийн анхны үйлчилгээний цэг бөгөөд экспод оролцох зочдод нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. 
Үзэсгэлэнгийн танхимд экспод зориулсан мультимедиа аппарат угсарч, зочид интернет үзмэрийн төвөөс экспог зохион байгуулсан газар, павильоны байрлал, аж ахуйн нэгжүүд болон зам харилцааны тухай мэдээлэл авах боломж бүрдүүлжээ. 
Эх сурвалжийн мэдээлснээр, Шанхайн онгоцны буудлын корпорац Хунчяо, Пүдүн онгоцны буудлаас гадна 6 үйлчилгээний цэгийг байгуулах юм.

 

Их уншсан

холбоотой мэдээ