Хятадын Олон улсын импортын экспод Кенийн сарнайг оролцуулна

Уртнасан 2018-10-24 16:54:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эквадорын бүс орчмын Кени бол нар сайн   тусдаг, хур бороо элбэг орон бөгөөд ялангуяа далайн түвшнээс 2000 метр өргөгдсөн   Найваша нуур бол дэлхийд алдартай цэцэг үйлдвэрлэгч нутаг юм. Сүүлийн жилүүдэд   Хятад улс Кенийн цэцгийн экспортын хамгийн түргэн нэмэгдэж буй хэрэглээний зах   зээл болжээ. Кенийн сарнайг удалгүй Шанхай хотод нээгдэх Хятадын Олон улсын   импортын анхдугаар экспод тавих юм. Энэ тухай сэтгүүлч Ян Чюн Найроби хотоос   мэдээлж байна.

Хятадын Олон улсын импортын экспод Кенийн сарнайг оролцуулна

Тушар Вяас бол Кенийн амьд цэцгийн Субати   компаний Найваша дахь фермийн мэргэжилтэн юм. Тэрээр Найробигаас 100 км зайтай   Найваша нуурын ойролцоо 35 га талбайд цэцгийн ферм ажиллуулдаг. Тэнд зөвхөн   сарнай цэцгийн 67 төрөл зүйл байдаг гэнэ. Вяас сурвалжлагчид: Сүүлийн жилүүдэд   Хятадтай хийж буй худалдаа улам нэмэгдэж байна гэжээ.

“Сүүлийн 2, 3 жил цэцгийн худалдаа жил   дараалан нэмэгдэж байна. Ферм дэх эдгээр сарнайг Хятад улсад экспортолно. Хятад   бол асар том зах зээл, хойшид Хятад улс хамгийн том хэрэглэгч болохыг бид хүсэж   байна.”

Хятадын Олон улсын импортын экспод Кенийн сарнайг оролцуулна

Найваша нуурын хөвөөнд амьд цэцгийн ферм олон   бий. Африкийн амьд цэцгийн хамгийн том экспортлогчийн хувьд Кенийн цэцгийн   үйлдвэрлэл аялал жуулчлал, цайны дараа ордог бөгөөд тус улсын экспортын эдийн   засгийн чухал тулгуур болсон юм. Кени улс цэцгийн экспортоор дэлхийд 4-т ордог.   2017 онд Кенийн цэцгийн зах зээл 820 сая ам.долларын рекорд тогтоож, 2016   оныхоос 20 хувиар нэмэгджээ. Кенийн Цэцгийн комиссоос, худалдаа өссөний нэг гол   шалтгаан бол Хятад ба Азийн зах зээлийн амьд цэцгийн эрэлт хэрэгцээтэй холбоотой   гэж мэдэгдэж байсан юм.

Хятадын Олон улсын импортын экспод Кенийн сарнайг оролцуулна

Хятадын Олон улсын импортын экспод Кенийн сарнайг оролцуулна

Хятадын Олон улсын импортын экспод Кенийн сарнайг оролцуулна

Хятадын Олон улсын импортын экспод Кенийн сарнайг оролцуулна

Сүүлийн нэг жилд зөвхөн Субати компанийн   хувьд гэхэд 1500 тонн амьд цэцгийг Хятадын зах зээлд гаргаад байна. Кенид   цэцгийн бизнес эрхэлж буй Хятадын бизнесмен, олон улсын Кайжин цэцгийн компаний   ерөнхий захирал Хэ Чиньвэнь: Кенийн сарнай цэцгийн экспортын хамгийн түргэн   нэмэгдэж буй зах зээл бол Хятад улс болсон гэжээ.

“Кенийн цэцгийн экспортын зах зээлд, хамгийн   түргэн нэмэгдэж байгаа нь Хятадын зах зээл юм. Европын зах зээл үнэндээ хумигдаж   байна. Хэдэн жилийн өмнө Кенийн фермийн бизнес хүндрэлд орж, Хятадад зах зээлтэй   болсноор Кенийн цэцгийн зах зээл маш түргэн өсөн нэмэгдсэн юм.”

Вяас хэлсэн үгэндээ: Хятадууд улаан сарнайд   их дуртай. Кенийн сарнай цэцгийн толгой том, өнгө тод байдаг тул олон Хятад хүн   Кенийн сарнай цэцэгт дуртай байдаг. Агаарын тээвэрт хялбар нөхцөл бүрдсэний   хэрээр, таслан бэлтгэхээс, гаалийн бүрдүүлэлт хийх, агаараар тээвэрлэх зэрэгт   ердөө 1-2 хоног зарцуулж, Кенийн шинэхэн сарнай Хятадын хэрэглэгчдэд очих боломж   бүрдсэн гэжээ.

Хятадын Олон улсын импортын экспод Кенийн сарнайг оролцуулна

“Кенийн сарнай цэцгийн чанар сайн. Хятад   хүмүүс сайн чанарын цэцэгт их дуртай. Манай эндхийн сарнай цэцгийн толгой дээд   тал нь 7.5 см хүрдэг. Кенийн уур амьсгалын нөхцөл их сайн. Иймээс Найваша дахь   олон төрөл зүйлийн цэцгийг Хятад улсад экспортолж болох юм.”

Хятадын Олон улсын импортын анхдугаар экспо   дөхөхийн хэрээр, Кенийн амьд цэцгийн компаниуд Хятадын зах зээлээс ашиг олохыг   хүсэж байна. Кенийн хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын ерөнхийлөгч Кеняатта   цэцэрлэгжүүлэгч фермерүүдээс бүрдсэн төлөөлөгчдийн багаа дагуулан Хятад улсад   очих юм байна. Тушар Вяас: Хятад улсаас улам их захиалга хүлээн авахыг хүсэж   байна гэжээ.

“Хятад улсын нээлттэй хөгжих түвшин улам   нэмэгдэхийн хэрээр Хятад, Кенийн худалдааны хэмжээ тасралтгүй нэмэгдэх нь мэдээж   юм.”

Хэ Чиньвэнь хэлэхдээ: Худалдааны олон талын   үйл явцад Хятадын Олон улсын импортын анхдугаар экспогоор дамжин Кенийн улам   олон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд орохыг бид хүсэж байна   гэжээ.

“Гадаадын бүтээгдэхүүн Хятадын зах зээл   орохыг нэмэгдүүлж байна. Бид энэ удаа 50 хайрцаг орчим, 500 гаруй кг амьд цэцэг   тээвэрлэж хүргэх юм. Төрөл зүйл нэг бүрийг нь Хятадын хэрэглэгчид таашааж   байгаа. Цэцгээс гадна жимс жимсгэнэ, самар, цай, кофе, модон сийлбэр зэрэг   Кенийн онцлогтэй бүтээгдэхүүн бий. Эндхийн бараа экологийн жинхэнэ байдлаа   хадгалсан байдаг. Кенийн орон нутгийн өвөрмөц бүтээгдэхүүн, ялангуяа хөдөө аж   ахуйн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд нэмэгдэж, зах зээлийн зохих хувийг эзлэхийг   хүсэж байна.”

Их уншсан

холбоотой мэдээ