Эрчим хүчний бус бүтээгдэхүүнийг сайтар танилцуулна

Уртнасан 2018-10-25 15:32:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-р сарын 5-10-нд Шанхайд Хятадын Олон улсын   импортын анхдугаар экспо нээгдэнэ. Энэ удаагийн экспогийн гол зочны хувьд ОХУ   идэвхтэй оролцоно. Үзэсгэлэнгийн талбай 2000 ам дөрвөлжин метр, голдуу хөдөө аж   ахуйн бүтээгдэхүүн, эмчилгээ, дэвшилтэт технологи, хэрэглээний бараа   бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдаа зэрэг 5 талыг хамарч байна. Оросын тал энэ   удаагийн импортын экспогоор дамжин Оросын эрчим хүчний бус бүтээгдэхүүнийг   түлхүү танилцуулж, Хятадын компаниудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг хүсэж   байна.

Оросын Экспортын төв энэ удаагийн экспод   оролцох Оросын компанийг зохион байгуулах, зохицуулах ажлыг хариуцаж байна. Тус   төвийн ерөнхий менежер Андрей Слепнев: Хятад, Орос хоёр орны төрийн тэргүүн   нарын стратегийн удирдлагаар Хятад, Оросын харилцаа түүхийн хамгийн сайн түвшинд   хүрлээ. Хоёр талт худалдааны хэмжээ тасралтгүй нэмэгдэж, энэ онд 100 тэрбум   долларт хүрэх төлөвтэй байна. Хятад улс 8 жил дараалан Оросын хамгийн том   худалдааны түнш орон болсон. Хятад улс Оросын уламжлалт эрчим хүчний   бүтээгдэхүүнийг импортолдог төдийгүй эрчим хүчний бус бүтээгдэхүүний экспортын   гол зах зээлийн нэг болсон гэжээ.

Слепнев: Хятадын Олон улсын импортын   анхдугаар экспогийн үеэр Хятад, Оросын ерөнхий сайд нарын тогтмол уулзалт болох   юм гэжээ.

“Экспог зохион байгуулсан, иж бүрэн үр дүн нь   Орос, Хятадын улс төрийн түвшний бодит илэрхийлэл юм. Тус экспо Хятад, Оросын   харилцааны хөгжил, хоёр орны эдийн засгийн хөгжил дэвшлийг ахиулах   болно.”

Слепнев: ОХУ-ын гол байгууллага, компаниуд   тус экспод оролцох ихээхэн сонирхолтой байна. 100 орчим компани экспод оролцож,   5 үзэсгэлэнгийн бүс гаргах юм. Хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн, эрүүл   мэнд, дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж, хувцас, өргөн хэрэглээний бараа,   үйлчилгээний худалдаа багтаж байна. Эдгээрээс хамгийн том нь хөдөө аж ахуйн   болон хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн бүс бөгөөд Хятадын зах зээлд сайн   чанарын, эко хүнсний бүтээгдэхүүн оруулна. Мөн, Оросын тал эмчилгээ, машин   механикийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, инновацын технологи, IT салбарыг ихээхэн   сонирхож байна.

Экспо өргөн хүрээтэй болох тул экспод   оролцогч дэлхийн олон газрын компаниудад харилцаа, солилцоо өрнүүлэх боломж   бүрдэх юм. Экспог зохион байгуулах замаар Хятад улс нээлттэй хөгжлөө өргөтгөх   шийдвэр, итгэлээ дэлхий нийтэд харууллаа гэж Слепнев ярьж байлаа.

“Хятадын арга хэмжээг бид өндрөөр үнэлж   байна. Олон улсын худалдаа, худалдааг ивээх үзэл, элдэв хориг тавиулсан ийм үед   Хятад улс нээлттэй хамтын ажиллагааг баримталж, бүх талын шударга худалдааг   ахиулж байна.”

Слепнев: Орос, Хятад ба ДХБ-ын гишүүн орнууд   олон улсын худалдааны дүрэм тогтоолыг мөрдөх ёстой. Зарим орон худалдааны   дүрмийг зөрчвөл, тэдний улс төр, эдийн засаг хохирох болно хэмээн онцоллоо.

Экспод Оросын үндэсний үзэсгэлэнгийн бүс,   компаниудын үзэсгэлэнгийн лангуу тус тусын онцлог бүтээгдэхүүнээ танилцуулж,   Хятадын хамтын ажиллагааны түнштэй уулзалт хийж, дугуй ширээний хурал,   ярилцлагад оролцон Хятадын зах зээлийн онцлог, эрэлт хэрэгцээг ойлгож авах юм.   Оросын компаниуд экспогийн үеэр улам олон хамтын ажиллагааны гэрээ байгуулж,   импортын экспог цаашид үргэлж зохион байгуулж, Хятад, Орос, мөн Хятад ба дэлхий   нийтээр хамтын ажиллагаагаар хамтдаа амжилтад хүрэхийг Слепнев хүссэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ