Алсагдсан арлаас асар их хөгжсөн Хайнань

2018-10-25 17:48:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадад "Өөрчлөлт нээлтийн үеэр байгуулагдаж, өөрчлөлт нээлтийн үр шимээр хөгжсөн" нэгэн муж бий. 1980, 90-ээд оны үед олон залуус хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, энд тэндээс цуглан Хайнаньд бизнес эрхэлсэн түүхтэй. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ойгоор, Хятадын удирдагч Хайнанийг илүү нээлттэй болгох тухайгаа зарласан юм. Өнөөдөр та бүхэнд   "Ши Жиньпин утга учрыг тайлбарлах нь" цуврал нэвтрүүлгийн "Өөрчлөлт нээлт"-ийн дугаарын 6-р хэсгийг хүргэе. 
Хятадын хамгийн өмнөд хэсэг дэх Хайнань мужийг 1988 оны 4-р сарын 13-нд байгуулжээ. Тус муж эдийн засгийн онцгой бүсэд багтаж, эдийн засгийн хамгийн том онцгой бүс болон хөгжлөө. Анх байгуулагдах үед Хайнань муж Шэньжэнь, Жүхай зэрэг эдийн засгийн бүсээс илэрхий ялгаатай байлаа. Хайнань хөдөө тосгон ихтэй, эдийн засгаар хоцрогдсон байжээ. Хайнань муж 30 жилийн хүч хөдөлмөрөөр нөөц баялаг, байгаль орчин, газар зүйн давуу талаа ашиглан, хөгжлийн гарц нээж, хоцрогдсон арлаас олон улсын аялал жуулчлалын бүс болон хөгжсөн юм.

Энэ оны 4-р сарын 10-нд, Бө-Аогийн чуулга уулзалтын нээлтэд Ши Жиньпин дарга хуралд оролцсон гадаад дотоодын төлөөлөгчдөд Хайнань мужийн өөрчлөлтийн тухай ингэж ярьсан юм. "Хайнань бол "өөрчлөлт нээлтийн үеэр байгуулагдсан, өөрчлөлт нээлтийн үр шимээр хөгжсөн" муж юм. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш тус муж хаагдмал, хоцрогдсон   хязгаарын арлаас Хятадын хамгийн нээлттэй, эрч хүчтэй бүс нутгийн нэг болж, эдийн засаг, нийгмийн асар их амжилт гаргалаа. Нэг бүсийн өөрчлөлтөөс нэг улсын хөгжлийг харж болно. Хайнаний хөгжил бол Хятадын 40 жилийн өөрчлөлт нээлтийн түүхэн гэрч юм" гэжээ.

Хайнань муж, онцгой бүс байгуулсны 30 жилийн ой, Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Ши Жиньпин дарга Бө-Аогийн чуулга уулзалтад: Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлогоо эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, илүү нээлттэй шинэ алхам хийж, нээлтийн үр шимийг Хятад болон дэлхий нийтэд хүртээнэ гэж онцолсон юм. Ши Жиньпин Хятадын өөрчлөлт нээлтийн тухай дурсаж ярихдаа: "Түүх зарим үед хүмүүсийг ухаажуулж, урагшлах итгэл найдвар төрүүлдэг. 1978 онд, Дэн Шяопин даргын санаачилгаар   ХКН-ын XI сонгуулийн III бүгд хурлаар Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөдөөгөөс хотод, туршилтаас бодитоор хэрэгжүүлэх, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтөөс өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх хүртэл 40 жилийн турш олны хүч, шаргуу зүтгэлээр Хятадын ард түмэн өөрийн хүч хөдөлмөрөөрөө үндэсний ба үндэстний хөгжлийн агуу түүхийг бичсэн юм" гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ