​Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлнэ

2018-10-26 11:27:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын өөрчлөлт нээлтийн өлгий Гуандүн   мужид очиж: Хятад улс өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, нээлтийг бүх талаар   өргөжүүлэх учраас дэлхий дахины анхаарлыг татсан илүү шинэ гайхамшгийг бүтээнэ   гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

Олон улсын болон дотоодын байдалд гүнзгий өөрчлөлт гарч буй өнөө үед Ши   Жиньпиний энэ үйл ажиллагаа, байр суурь дэлхий дахинд тодорхой мэдээлэл өгчээ.   Тухайлбал, нөхцөл байдал ээдрээтэй болох тусам Хятад улс улам хүчтэй бодлого   хэрэгжүүлж, Хятадын өөрчлөлт нээлтийг улам гүнзгийрүүлэн, тогтворгүй дэлхий   ертөнцийг тогтвортой хүчин зүйлээр сэлбэж байгааг харуулсан юм.

Дэлхий дахин одоо 100 жилд гараагүй өөрчлөлттэй нүүр тулж байна. Нэг   талаар дэлхийн эдийн засаг даяаршин, олон улсын дэг журам, эдийн засгийн нөхцөлд   тохируулга хийж, улс орнууд шинэчлэл, хөгжлийн шинэ орон зайг эрэлхийлэн нээж,   Хятадын нийгэм, эдийн засаг чансаатай хөгжлийн үе шатандаа шилжиж байна. Үүний   зэрэгцээ ганц талт болон худалдааг ивээх үзэл, популизм газар авч, дэлхийн   худалдааны зөрчил хурцдан, дэлхий дахинд эрсдэл үүсгэж, Хятад улсын эдийн засагт   буурах дарамт үзүүлж байна.

Хөгжлийн эдгээр асуудлыг хэрхэн шийдэх вэ? Ши Жиньпин дарга энэ удаа   Гуандүнд ажиллахдаа: Өөрчлөлт нээлт бол Хятад улсын хувь заяаг шийдэх чухал   хүчин зүйл юм. "40 жилийн турш, Хятадын ололт амжилтыг дэлхий дахин гайхширч   байна. Сайжирч байгаа тул үргэлжлэн замналгүй яах вэ. Бидэнд элдэв бэрхшээлтэй   асуудал тулгарч байгаа боловч замнал дундаа шийдвэрлэж, бэрхшээлийг тэвчих   хэрэгтэй” гэж дахин нотолжээ. Тэрээр: Хятад улс өөрчлөлт нээлтээ зогсоохгүй,   улам өндөр гараанаас улам дээд давхаргад, улам алсын зорилтын төлөө өөрчлөлт   нээлтийн бодлогоо хэрэгжүүлнэ гэжээ.

Ийм ээдрээтэй нөхцөлд “Хятадын өөрчлөлт нээлтийг хэрхэн хөгжүүлэх вэ?” Ши   Жиньпин даргын Гуанжөүд ажиллахдаа хэлсэн үгнээс наад зах нь 4 зүйлийг дурдах   хэрэгтэй. Нэгт, БНХАУ бие даасан инновац хийж, бодит хүчин чадлаа эрчимжүүлнэ.   Хоёрт, Хятадын аж үйлдвэрийг дижитал, интернет, ухаалаг тийш хөгжүүлэх. Гуравт,   чөлөөт худалдааны бүс ба Гуандүн, Хонконг, Макаогийн булангийн бүс байгуулах   замаар Хятадын өөрчлөлт нээлтийн хөгжлийн шинэ өндөрлөг бий болгоно. Дөрөвт,   Хятад улс хөгжлийн тэнцвэр, зохицуулалтыг анхааралдаа авах зэрэг болно.

 Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жил бол дэлхийтэй хамтран ажилласан 40 жил   юм. Дэлхийн банкны тооцоогоор 2017 онд, дэлхийн эдийн засагт эзлэх Хятад улсын   жин 15.3 хувьд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн хувь нэмэр нь 34   хувь орчимд хүрчээ. Варшавын их сургуулийн Европын төвийн захирал үнэлж   хэлэхдээ: Хятадын өөрчлөлт нээлт хүн төрөлхтөнд туршлага, эд баялаг бий болгосон   нь дэлхий дахин, ялангуяа хөгжлийн замаа хайж байгаа улс оронд маш чухал үнэ   цэнтэй юм гэжээ. Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойгоор Ши Жиньпин дарга Гуанжөү   хотод ажиллаж байгаа нь “үргэлжлэн бүх талаар өөрчлөлтийг гүнзгийрүүлж, бүх   талаар нээлттэй байх” нь Хятад улсын дэлхий дахинд өгч буй дохио юм. Ирээдүйд   Хятад улс хүн төрөлхтний анхаарлыг татсан олон гайхамшгийг бүтээх нь зайлшгүй юм   гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ