​Хятадын олон улсын импортын анхдугаар яармаг болох гэж байна

2018-10-26 17:16:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-р сарын 5-10-нд Шанхайн Үндэсний үзэсгэлэнгийн төвд Хятадын олон улсын импортын анхдугаар яармаг болно. Тус яармаг “шинэ эрин, хамтын ирээдүй” уриан дор болж, үндэсний худалдаа хөгжлийн ерөнхий үзэсгэлэн, аж ахуйн нэгжийн худалдааны үзэсгэлэн, Хунчао олон улсын эдийн засаг, худалдааны чуулга уулзалт гэсэн 3 хэсгээс бүрджээ. Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гаофэн 25-нд болсон хэвлэлийн бага хуралд танилцуулж хэлэхдээ: Хунчао олон улсын эдийн засаг худалдааны чуулга уулзалтын хэлэлцэх асуудал худалдааг хөгжүүлэх, шинэчлэх, худалдаа хөрөнгө оруулалт зэрэг агуулгыг хамрана гэжээ.

 

“Бидний урилгаар үндэстэн ба бүс нутгийн удирдагчид яармагт үг хэлж, олон улсын байгууллагын албаны хүмүүс, дэлхийн бизнесийн удирдагч, эрдэмтэн мэргэжилтний уулзалт зохион байгуулж, яармагийн хэлэлцэх асуулын дагуу, мөн өнөөгийн олон улсын эдийн засгийн анхаарал татсан асуудлыг авч хэлэлцэх болно. Уулзалтын дараа газар дээр нь асуултад хариулна. Тухайн үед Билл Гейтс зэрэг гадаадын аж ахуйн нэгжийн эзэд, НҮБ-ын Худалдаа хөгжлийн хурал, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын албаны хүмүүс, гадаад дотоодын нэртэй эрдэмтэд оролцож үг хэлнэ” гэжээ.

 

Эх сурвалжаас үзвэл, тус яармагт 130 гаруй улс олон, бүс нутгийн 2800 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Гаофэн хэлэхдээ: Яармагийн олон бэлтгэл ажил амжилттай явагдаж байна гэжээ.

   

НҮБ-ын Худалдаа хөгжлийн чуулганаас саяхан гаргасан “Дэлхийн хөрөнгө оруулалтын хандлагын судалгааны тайлан”-гаас үзвэл, 2018 оны эхний хагаст, дэлхийн улс орнуудын гадаад шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхоос 41 хувиар буурч, 10 жилийн турших хамгийн доод түвшинд хүрсэн бол Хятад улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хамгийн их хүлээн авсан орон болжээ. Энэ тухай Гао Фэн хэлэхдээ: Олон орны хөрөнгө оруулагчид Хятадын хөрөнгө оруулалтын орчинд итгэлтэй байгаа бөгөөд цаашдын хөгжлийг өөдрөгөөр харж байгааг “тайлан”-гийн агуулга бүрэн илэрхийллээ гэжээ. Тэрээр хэлэхдээ:

 

“Бидний үзэж байгаагаар, гадаад хөрөнгийн бодлогын тогтвортой шинж, залгамж чанарыг баталгаажуулж, хөрөнгө оруулалтын дүрэм журмыг хялбарчлах түвшнээ дээшлүүлэх нь аливаа эдийн засгийн цогц гадаадаас хөрөнгө оруулалт татахад чухал ач холбогдолтой. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилд, Хятадын гадаад хөрөнгийг ашиглах бодлого өөрчлөгдөөгүй. Гадаадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлж, олон орны хөрөнгө оруулагчдад үйлчлэх түвшнээ дээшлүүлсээр ирлээ. Хятадын зах зээл улам нээлттэй болж, гадаад хөрөнгийг татах хязгаарлалтыг багасган, зах зээлийн нөөц хүч улам нэмэгдэж, хөрөнгө оруулагчдад хөгжлийн олон боломж олгосон юм” гэжээ.

 

Гао Фэн: БНХАУ “Гадаадын хөрөнгө оруулалтын хууль” гаргах үйл явцаа түргэтгэн, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, журмыг хялбарчлах түвшнээ улам дээшлүүлж, гадаад хөрөнгийн бодлого тогтвортой, шударга, ил тод, хэтийн төлөвийн төсөөлж болох шинжийг баталгаажуулж, Хятадад хөрөнгө оруулах аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг улам сайн хамгаалж, гадаадын хөрөнгө оруулагчдад улам хялбар болгон, тэдний хөрөнгө оруулах итгэлийг нэмэгдүүлнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ