Өөрчлөлтийн үзэл санаагаар Хятадад улам их гайхамшгийг бүтээнэ

2018-10-26 18:40:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын  өөрчлөлт нээлтийн 40 жил туршид, эдийн  засгийн ерөнхий хэмжээ дэлхийд арван  хэддүгээр байранд байснаасаа 2-р байранд  дэвшиж, аж үйлдвэрийн цар хэмжээ дэлхийд  тэргүүлэн, 700 сая хүнийг ядуурлаас гаргаж  чадсан юм. Эдгээр хөгжлийг барууны  бишгүй олон эрдэмтэн “Хятадын гайхамшиг”  хэмээн нэрлэсэн билээ. Олон улсын  ээдрээтэй орчин болон дотоодын хөгжлийн  хэлбэрээ өөрчлөн, түвшнээ дээшлүүлэхэд  олон сорилттой тулгарч байгаа нөхцөлд  Хятад улс шинэ гайхамшиг гаргаж чадах  уу? Сүүлийн үед, Хятад улсын дарга Ши  Жиньпин Гуандүн мужид ажиллахдаа,  хүмүүст баттай хариулт өгсөн юм.  тухайлбал, Хятадын өөрчлөлт шинэчлэл,  нээлттэй байдал зогсохгүй, Хятад улс  улам их гайхамшгийг бүтээж, дэлхийг  бишрүүлэх болно.

Шэньжэнь  бол Хятадын өөрчлөлт шинэчлэлийн  туршилтын цэг, нээлттэй байдлыг эхлүүлсэн  газар юм. Их Британийн “Эдийн засагчид”-ад:  дэлхийн эдийн засгийн 4000 гаруй тусгай  бүсээс Шэньжэнь хамгийн түрүүнд  гайхамшгийг бүтээсэн юм гэж үнэлсэн  байдаг. Хятадын өөрчлөлт нээлтийн  замналын хураангуй дүр зураг болсон  Шэньжэнь хот 40 жилийн явцад зэргэлдээ  орших Хонконгийн дэргэдэх Хятадын дотор  газрын загас агнуурын жижигхэн тосгон  байснаасаа Хятадын тэргүүний хөгжил  бүхий олон улсын том хот болон хөгжсөн  юм. Энд дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн  нэгжийн 200 нь салбараа байгуулж, хотын  тогтолцооны шинэчлэл нь форбесын  гаргасан “Хятадын эх газрын шинэ  бүтээмжийн чадварлаг хотын жагсаалт”-д  олон жил дараалан тэргүүн байр эзэлсэн  юм. 2012 оны 12-р сард, Ши Жиньпин дарга  ХКН-ын XVIII их хурлын дараах орон нутгийн  ажилтай танилцах анхны аяллаараа  Шэньжэнь орж, өөрчлөлт нээлтийг  үргэлжлүүлэх гараагаа эхлүүлэхийг  хүмүүст уриалсан юм.

Ши  Жиньпин Гуандүн дэх аялалынхаа чухал  газар Шэньжэнь хотноо тус мужийн өөрчлөлт  нээлтийг биеэрээ өнгөрүүлсэн хүмүүстэй  уулзан сэтгэгдлийг нь хуваалцаж, өөрчлөлт  нээлтийн анхны зорилгоо орхилгүй  туршлагаа дүгнэн, өөрчлөлт нээлтийн  чансаа, түвшнийг дээшлүүлэхийг хүмүүстээ  санал болгожээ. Тэрээр: Гуандүн зориг  зүрхтэй ажиллаж, бусдын хийж үзээгүйг  хийдэг үзэл санаагаа  бадруулж,  давуу талдаа түшиглэн, илүү туршлага  хуримтлуулж, өөрчлөлт нээлтийн бодлогыг  улам өндөр түвшинд тогтвортой хэрэгжүүлэх  хэрэгтэй гэж онцлов.
Шэньжэний сүүлийн хагас жилийн амжилт  нь  Хятадын эдийн засаг буурч байна хэмээх  цуурхлыг няцаасан үлгэр жишээ боллоо.  Албаны талын тоо баримтаас үзвэл, энэ  оны эхний 8 сард Шэньжэньд шинээр  байгуулагдсан гадаадын хөрөнгө  оруулалттай 9724 аж ахуйн нэгж болсон нь өнгөрсөн оны мөн  үеийнхээс 186.25% -иар нэмэгдсэн байна.  Өрнийн зарим хэвлэлийнхний мэдээлсэн мэтээр   "Хөрөнгө оруулалтаа татах урсгал"  харагдаагүй харин шинжлэх ухаан  технологийн шинэчлэл, үйлдвэрлэл  нийлүүлгийн сүлжээ болон боловсон  хүчин, бизнесийн орчны давуу талдаа  түшиглэсний дээр Хонконг, Жүхай, Макаогийн том  гүүр нэвтэрсэн зэрэг нь тус бүсэд хөгжлийн  чухал боломжийг хангажээ. Шэньжэнь  гадаадын хөрөнгө оруулалтын Хятад улсад  ажил төрөл эрхлэх чухал газар нь болсоор  байна.

Шэньжэний  бүтээсэн шинэ гайхамшиг  бол Хятад  улсын чансаатай хөгжлийн бодит дүр  зураг юм. НҮБ-ын тайланд 2018 оны эхний  хагаст Хятад улс гадаадын шууд хөрөнгө  оруулалтыг хамгаас илүү татсан орон болсон бөгөөд хөрөнгө оруулалтын цар хэмжээ  нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 хувиар  нэмэгдэн, өнгөрсөн жил нэгдүгээр  байранд байсан Америкийг давжээ. Хятадын  Худалдааны яамны тоо баримтаас үзсэн  ч энэ оны эхний гурван улиралд Хятад  улс гадаадын хөрөнгө оруулалтыг ашигласан  хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс  6.4 хувиар нэмэгдэн, 2015 оноос хойших  хамгийн их үзүүлэлт болсон байна.

Гуандүн  муж өөрчлөлт нээлтийн бодлогыг хамгийн  тэргүүнд хэрэгжүүлсэн муж бөгөөд  гаднынхны нүдэнд Хятадын хөгжлийн  “Салхины зүг заагч” юм. Ши Жиньпин  дарга Гуандүн мужийн ажил хэрэгтэй  танилцах үеэр Гуандүн мужийг шинэ нөхцөл  байдал дахь өөрчлөлт нээлтийн бодлогыг  шинээр таньж, илүү өндөр түвшинд, илүү  олон давхаргад хэрэгжүүлэхийг шаарджээ.

40 жилийн  турш Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого  олон сорилтыг даван туулж, хөгжлийн зам  улам тодорхой болж, илүү итгэлтэй хөгжих  болсон. Сүүлийн жилүүдэд Хятад улсын   дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах  хувь нэмэр 30 хувиас давж, Дэлхийн ядуурлыг  бууруулахад оруулсан хувь нэмэр нь  70%-д хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн  баталгаа, дэлхийн засаглалын чухал хүч  болсон байна. Өөрчлөлтөө улам эрчимжүүлж,  нээлттэй байдлаар бүх талаар ахиулж  байгаа Хятад улс цаашид ч олон гайхамшгийг  бүтээнэ гэдэгт итгэж байна. Нээлттэй,  цэцэглэн хөгжсөн Хятад улс Хятадын ард  түмэнд аз жаргал авчраад зогсохгүй  дэлхий нийтэд ч асар их хувь нэмэр  оруулах болно.

Их уншсан

холбоотой мэдээ