Импортын экспод Вьетнамын ерөнхий сайд оролцоно

Уртнасан 2018-10-29 16:28:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 29-нд Бээжин хотод   Вьетнамаас Хятадад суугаа элчин сайд Данг Минх Кой ХОУР-д өгсөн ярилцлагадаа:   Вьетнамын ерөнхий сайд Нгуен Суан Фук засгийн газрын дээд зиндааны төлөөлөгчдийн   багаа ахлан Хятадын Олон улсын импортын анхдугаар экспогийн 11-р сарын 4-5-нд   болох гол үйл ажиллагаанд оролцоно хэмээн мэдэгдлээ.

Вьетнам бол импортын анхдугаар экспогийн 12   гол зочин орны нэг бөгөөд Вьетнамын тал экспогийн зохион байгуулагчтай хамтран   Вьетнамын Үндэсний ордон, Вьетнамын компанийн үзэсгэлэнгийн ордныг байгуулах,   бэлтгэл ажлыг хийж байна. Тус хоёр үзэсгэлэнгийн ордон тус тус 256, 245 ам   дөрвөлжин метр талбайтай, Үндэсний ордонд голдуу хөдөө аж ахуй, далайн   бүтээгдэхүүн, боловсруулсан хүнс, худалдааны үйлчилгээний бараа бүтээгдэхүүн   тавих юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ