Хятадын олон улсын импортын экспо нээгдэхэд бэлэн боллоо

2018-10-29 17:50:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын олон улсын импортын экспо нээгдэхэд бэлэн боллоо

Хятадын олон улсын импортын экспо 11-р сарын 5-10-нд Шанхай хотод болно. Хятадын Худалдааны яамны орлогч сайд бөгөөд олон улсын худалдааны төлөөлөгч, Хятадын олон улсын импортын экспогийн бэлтгэл комиссын тамгын газрын дарга Фү Зы-Ин 10-р сарын 29-нд танилцуулж хэлэхдээ: Хятадын олон улсын импортын анхдугаар экспогийн нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцоно хэмээн мэдэгдлээ. Мөн 150 гаруй улс орон, бүс нутгийн удирдагч, аж үйлдвэр, худалдааны салбарын зүтгэлтэн, олон улсын байгууллагын албаны хүмүүс оролцох юм байна. 

Хятадын олон улсын импортын экспогийн бэлтгэл комиссын тамгын газрын дарга Фү Зы-Ин хэвлэлийн бага хуралд танилцуулж хэлэхдээ: Хятадын олон улсын импортын экспог Хятад улсын дарга Ши Жиньпин анх санаачилж, дэлхий дахинд зарласан юм. Нээлтийн арга хэмжээ болон холбогдох үйл ажиллагаанд Ши Жиньпин дарга оролцоно гэжээ.

Яаралтай бэлтгэл ажлын үр дүнд экспо 11-р сарын 5-10-нд Шанхай хотод болно. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн арга хэмжээ, холбогдох үйл ажиллагаанд оролцоно. Мөн 150 гаруй улс орон, бүс нутгийн удирдагч, аж үйлдвэр, худалдааны салбарын зүтгэлтэн, олон улсын байгууллагын албаны хүмүүс оролцоно. 11-р сарын 4-нд Ши Жиньпин дарга, гэргийнхээ хамт угтах хүлээн авалт хийж, 11-р сарын 5-нд нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлнэ. Мөн олон орны удирдагчтай хамт улс орнуудын үзэсгэлэнгийн ордонтой танилцана. Экспогийн үеэр Ши Жиньпин дарга зарим орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүнтэй уулзалт хийнэ” гэжээ.

Фү Зы-Ин: Хятадын олон улсын импортын экспо нь импортоор гол сэдэв болгосон дэлхийн анхны экспо юм. Тус экспо үзэсгэлэн худалдаа, форум гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Үзэсгэлэнг худалдаа, хөрөнгө оруулалтын цогц үзэсгэлэнгийн ордон, аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа гэж хоёр ангилж, форумыг Хунчёгийн олон улсын эдийн засаг, худалдааны форум хэмээн нэрлэсэн гэжээ. Улс орны үзэсгэлэнгийн тухайФү Зы-Ин хэлэхдээ: 82 улс орон, олон улсын 3 байгууллага 30 мянган ам дөрвөлжин метр талбай бүхий 71 үзэсгэлэн гаргаж, улс орныхоо дүр төрх, эдийн засаг, худалдааны амжилт, брэнд бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Үүнд 12 орон өвөрмөц онцлогтой ордон ажиллуулна хэмээн танилцуулсан юм.

Индонез, Вьетнам, Пакистан, Өмнөд Африк, Египет, ОХУ, Их Британи, Унгар, Герман, Канад, Бразил, Мексик зэрэг 12 орон өвөрмөц онцлогтой ордон ажиллуулна. Зохион байгуулагчийн хувьд бид Хятад улсын ордон ажиллуулж, Хонконг, Макао, Тайваний үзмэрийг оролцуулна. Хятадын ордон “инновац, эв зохицолтой, ногоон, нээлттэй, хамт хуваалцах” шинэ үзэл баримтлалаар өөрчлөлт нээлттэй бодлогын үр дүнд гаргасан Хятад улсын амжилт бүтээл, хөгжил, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт дэлхийд шинэ боломж олгож байгааг харуулна гэжээ.

Хятадын олон улсын импортын анхдугаар экспогийн аж ахуйн нэгжийн үзэсгэлэнд 270 мянган ам дөрвөлжин метр талбай бүхий 7 үзэсгэлэн гаргаж, 130 гаруй улс орны 3000 гаруй аж ахуйн нэгж оролцон, 5000 гаруй бүтээгдэхүүнийг Хятад улсад шинээр танилцуулна. 

Фү Зы-Ин танилцуулж хэлэхдээ: Энэ үзэсгэлэнд хөдөө аж ахуйн сайн чанарын бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнээс гадна, эмнэлгийн шилдэг багаж хэрэгсэл, хорт хавдрын эсрэг шинэ эм бэлдмэл зэрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн тавина. Бүртгэлээс үзвэл, 5000 гаруй бүтээгдэхүүнийг Хятадад анх танилцуулна. Хэрэглэгчид, аж ахуйн нэгжүүд дэлхийн шилдэг хямд бүтээгдэхүүнтэй эх орондоо танилцаж, даяаршлын хүртээмжтэй байдлаас үр ашиг хүртэн, дотоодын хэрэглээний шаардлагыг хангаж, Хятадын эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулах болно гэжээ. 

Хунчёгийн олон улсын эдийн засаг худалдааны форум бол экспогийн чухал агуулга бөгөөд “Дэлхийн худалдааг шинэ эрч хүчээр сэлбэж, нээлттэй, хамтдаа ашиг олсон шинэ байдлыг бий болгоё” уриан дор болно. Тус форумд олон орны засгийн газрын албаны хүмүүс, олон улсын байгууллагын албан тушаалтан, нэртэй аж ахуйн нэгжийн төлөөлөл, мөн эрдэмтэн мэргэжилтнүүд зэрэг 2000 гаруй хүн оролцох юм. Фү Зы-Ин хэлэхдээ: Хунчёгийн олон улсын эдийн засаг, худалдааны форум нээлтийн арга хэмжээ, “Худалдаа, нээлттэй байдал”, “Худалдаа, инновац”,“Худалдаа, хөрөнгө оруулалт” гэсэн 3 форумаас бүрдэнэ хэмээн ярьж байлаа. 

Тэрээр хэлэхдээ: “Форум бүр зочид төлөөлөгчдийн илтгэл, харилцан ярилцах хэлбэрээр явагдаж, өнөөгийн дэлхий ертөнцөд тулгарч буй эдийн засаг, худалдааны асуудлыг авч хэлэлцэх юм” гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ