Импортын экспог хүсэн хүлээж байна

2018-10-30 11:04:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Импортын экспог хүсэн хүлээж байна

Саяхан Хятадаас Францад   суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны газрын зөвлөх Гао Юань-Юань   удалгүй болох гэж буй Хятадын олон улсын импортын анхдугаар экспогийн талаар   манай радиогийн сувалжлагчид ярилцлага өгч, Францын аж ахуйн нэгжүүд тус экспод   хэрхэн оролцох тухай танилцуулсан юм.

Францын ерөнхийлөгч Макрон энэ оны 1-р сард   Хятадад анх удаа төрийн айлчлал хийхдээ Ши Жиньпин даргад: 11-р сард Шанхайд   болох Хятадын олон улсын импортын экспод Францын тал идэвхтэй оролцоно гэжээ.    Хятадаас Францад суугаа Элчин сайдын яамны   Эдийн засаг худалдааны газрын зөвлөх Гао Юань-Юань: Энэ удаад Францын тал тус   улсын Хөдөө аж ахуйн сайд тэргүүтэй дээд хэмжээний төлөөлөгчдөө томилон экспод   оролцуулна. Мөн Францын аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцоно гэжээ.

Тэрээр: Экспод Францын 70 орчим компани   оролцох бөгөөд захиалсан талбай нь 5000 гаруй ам дөрвөлжин метрт хүрсэн.   Францаас үзэсгэлэнд оролцох бизнесийн салбарт сансар судлал, эм бэлдмэл, хөдөө   аж ахуйн бүтээгдэхүүн, аж үйлдвэр, гоо сайхан зэрэг багтсан байна. Үйлчилгээ   худалдааны хувьд, Францын ложистик, хүнс, боловсрол, өндөр настны асрамж зэрэг   үйлчилгээ хамрагдсанаас гадна зохицуулалтын төсөл, арга барилаа харуулах болно   гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ