“Хятадын инновац” хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээс салж чадахгүй

2018-10-30 21:11:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Хятадын инновац” хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээс салж чадахгүй

БНХАУ-ын дарга Ши Жиньпин саяхан Гуандун мужид ажил байдалтай танилцахдаа: хувийн хэвшлийн аж ахуйн нэгж Хятадын эдийн засгийн хөгжилд маш их хувь нэмэр оруулж, төсөөлшгүй хэтийн төлөвтэй юм. Хятадын инновац шинэчлэл нь жижиг дунд оврын аж ахуйн нэгжээс салж чадахгүй, шат бүрийн намын хороо, захиргаа бодлого, хөрөнгө босголт, худалдааны орчны талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, жижиг дунд оврын аж ахуйн нэгжид улам сайн нөхцөл боломж олгох ёстой гэв. Үүний зэрэгцээ тэрээр ажлын гол талд илүү хүч тавьж, инновац шинэчлэлийл урагшллуллан, хөгжлийн шинэ байдлыг чармайн биелүүлэхийг хувийн хэвшил болон жижиг дунд оврын аж ахуйн нэгжүүдэд хүссэн байна.    

1 сарын турш Ши Жиньпин дарга Хятад улсын хувийн хэвшил болон жижиг дунд оврын аж ахуйн нэгжүүдийг 3 дахь удаагаа урамшуулж буй нь энэ юм. Тэрээр“инновац”-д түлхүү анхаарал хандуулж, инновац нь Хятадын хөгжлийн замналд улмаар чухал үүрэг гүйцэтгэх болж байна.

Өөрчлөлт нээлттэй бодлогын 40 жилийн турш, олон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж технологийн шинэчлэл, бүтээгдэхүүн, худалдааны загварыг сайжруулахаар дамжуулж, ажил төрөл, нийгмийн өөрчлөлтийг удирдан дагуулав. Ухаалаг үйлдвэрлэлийн хүрээнд Хятадын Шяо Ми буюу MI кампани 210 охин компанийг байгуулан, Шяо Ми үйлдвэрлэлийн сүлжээг буй болгов.

Taobao, JD компаниар төлөөлүүлсэн Хятадын цахим худалдааны компани 24 их наяд юанийн бизнесийн хэмжээ бүхий цахим худалдааны зах зээлийг буй болгосон төдийгүй ложистикийн асар их үйлдвэрлэлийг буй болгов.  Зөвхөн SF түргэн итгэмжийн компанийн үнэт цаасны ерөнхий үнийн хэмжээ оргил үедээ 300 тэрбум юаньд хүрсэн юм.

Хятадын эдийн засгийн бүтцийн бүртгэлд харуулснаар, Хятадын хувийн хэвшлийн аж ахуй 50 хувийн татвар, 60 гаруй хувийн GDP, 70 гаруй хувийн технологийн шинэчлэл, 80 гаруй хувийн хот суурингийн ажлын байраар хангах, 90 гаруй хувийн шинэ ажлын байр хийгээд аж ахуйн нэгжийг буй болгосон юм. Гуанжю хотод, технологийн инновацын аж ахуйн нэгжид хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нь 90 гаруй хувийг эзэлж байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжиж байх нь Хятадын эдийн засгийн хөгжлийг дэмжиж буй явдал юм гэж Хятадын өндөр давхаргынхан олон удаа илэрхийлж байсан юм.  

“Хятадын инновац” хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээс салж чадахгүй

ШиЖиньпин дарга Гуанжю хотноо хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн инновацын амжилттай танилцах явцдаа тавьсан хүсэл найдлага нь улс төрийн хувьд итгэж, бодлогын хувьд дэмжиж буй явдал төдийгүй ирээдүйн хөгжил, инновац шинэчлэлд хөдөлгөх хүчин сэлбэсэн юм. Хятад улсын засгийн газар сүүлийн үед засаглалыг цомтгож эрхийг шилжүүлэн, татвар хураамжийг бууруулах зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлж буй нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид тусалан, зах зээлд орох харш саадыг арилгаж, банк санхүүгийн салбараас хөрөнгө босголтын явцад гадуурхах байдлыг улмаар багасгаж буй явдал юм. 




Их уншсан

холбоотой мэдээ