Хятад болон дэлхийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү нягтруулна

2018-10-31 16:39:41
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: Хятадын олон улсын импортын анхдугаар экспо удахгүй нээгдэх гэж байна. Экспо Хятад болон дэлхийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэж Оросын мэргэжилтнүүд үзэж байна.

ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Островский: Өөрчлөлт нээлтийн 40 жилд Хятад улс маш түргэн хөгжсөн. Хятад бол дэлхийн хамгийн том экспортлогч, хоёр дахь том импортлогч гэдгийг тоо бүртгэл харуулж байна. Хятад улс зах зээлээ улам нээлттэй болгосноор цаашид хамгийн том импортлогч болох нь дамжиггүй. Шанхай хотноо болох Хятадын олон улсын импортын анхдугаар экспо Хятад болон бусад улс орнууд хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү нягтруулна. Үүнээс гадна Америктай худалдааны дайн хийж буй энэ үед тус экспо Хятадад түүхий эд импортлох шинэ эх үүсвэр гаргах боломжтой юм гэжээ.

Сүүлийн жилүүдэд ОХУ экспортыг төрөлжүүлэх стратеги хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийг эрчим хүчний бус, нөөцийн бус бараа бүтээгдэхүүн экспортлохыг дэмжиж байна. Хятад улс илүү нээлттэй болж, импортоо нэмэгдүүлж байна. Хятад, Оросын боловсрол, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг эрчим хүчний бус салбар дахь хамтын ажиллагаа хурдтай ахиж байгаа юм.

Островский: Энэ экспод Хятадын аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хамтын ажиллагааны түнш хайж, импортоо нэмэгдүүлэх нь лавтай. Арга хэмжээнд оролцох гэж буй Оросын аж ахуйн нэгжүүд ч энэ индрийг ашиглан давуу талтай бүтээгдэхүүнээ танилцуулан, Хятадын зах зээлийн онцлогийг судалж, Хятадын өрсөлдөөнтэй зах зээлд хөл тавихаар хичээж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ