Макаогийн онцгой бүс импортын экспод оролцоно

2018-11-01 10:43:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын олон улсынимпортын анхдугаар экспо 11-р сарын 5-10-нд Шанхай хотод   зохиогдох гэж байна. Хятадын Макаогийн онцгой бүсийн захиргааны олон байгууллага   экспод оролцож, "нэг төв, нэг индэр" зорилтыг биелүүлж, үндэсний хөгжилд хувь   нэмэр оруулан, Хятад болон гадны улс орнуудыг холбох чухал холбоосын үүргээ   үргэлжлүүлэн гүйцэтгэхийг хүсэж байна.

Макаогийн Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих газрын захиргааны хорооны   гүйцэтгэх гишүүн Ли Заосэнь саяхан манай радиогийн сэтгүүлчид өгсөн   ярилцлагадаа: Хятадын олон улсын импортын экспо Төв хорооны худалдааны чөлөөт   байдал, эдийн засгийн даяршлыг дэмжих, зах зээлийг олон улсад нээлттэй байлгах   чухал арга хэмжээ юм. Энэ нь дэлхийн олон орны эдийн засаг, худалдааны хамтын   ажиллагааг ахиулахад ашигтай, худалдааны эргэлтээр хөрөнгө, технологи, боловсон   хүчний хамтын ажиллагаагаар дэлхийн эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой   юм. Макаогийн онцгой бүсийн захиргаа экспод урилгаар оролцож байгаадаа баяртай   байна. Энэ нь Макаогийн "Дэлхийн аялал жуулчлалын төв", "Хятад ба португал хэлт   орнуудын худалдааны хамтын ажиллагааны үйлчилгээний индэр" байгуулахад дэмжлэг   туслалцаа үзүүлж буй явдал юм гэжээ.

"Хятадын олон улсын импортын экспод оролцох нь Макаогийн аж ахуйн нэгжүүдэд   үндэсний хөгжлийн боломжийг ашиглан хөгжихийн зэрэгцээ Хятадын эх газрын зах   зээлд Макао ба португал хэлт орнуудын шилдэг бүтээгдэхүүн нийлүүлэх боломж   бүрдүүлж байна. Нөгөө талаар дотоодын аж ахуйн нэгжүүд Макаогоор дамжиж португал   хэлт орнуудын зах зээлд орох, хөгжлийн гарц нээгдэж байгаа хэрэг юм." 

Их уншсан

холбоотой мэдээ