Импортын экспог Украйнчууд үндэсний брэнд бий болгох чухал боломж гэж үзэж байна

2018-11-01 10:54:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Импортын экспог Украйнчууд үндэсний брэнд бий болгох чухал боломж гэж үзэж байна

ХОУР-гийн мэдээ: 11-р сарын 5-нд Шанхай хотноо Хятадын олон улсын импортын анхдугаар экспо нээгдэнэ. Саяхан Бээжин хотноо Украйнаас БНХАУ-д суугаа элчин сайд Олег Дьомин ярилцлага өгөхдөө: Энэ экспог Украйн улс үндэсний дүр төрхөө харуулах, үндэсний брэнд бий болгох чухал боломж гэж үзэж байна гэжээ.

Дьомин: Өнгөрсөн оны 5-р сард, Ши Жиньпин дарга “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад 2018 онд БНХАУ олон улсын импортын экспо зохион байгуулна гэж зарласан. Энэ нь импортоор гол сэдэв болгосон дэлхийн анхны экспо юм. Украйны олон салбарынхан тус экспо нээгдэхийг хүсэн хүлээж, ихэд чухалчилж байна. Украйны ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Эдийн засгийн хөгжил, худалдааны яамны сайд Кубиф төлөөлөгчийн багаа ахлан тус экспод оролцоно гэжээ. 

Тэрээр: Украйны үзэсгэлэнгийн бүс хөдөө аж ахуй, техникийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбар зэрэг гурван хэсгээс бүрдэж Украйны органик хүнс, чихэр, гар үйлдвэрлэл, машины үйлдвэрлэл, эрүүл мэндийн төхөөрөмж, аялал жуулчлал, боловсролын салбарын бараа бүтээгдэхүүн тавьж, Украйн бүтээгдэхүүний олон төрөл, техникийн агуулгыг харуулна. Украйн улс Хятадын зах зээлийг дэлхийн хамгийн ирээдүйтэй, хэтийн төлөвтэй гэж үздэг тул тус экспогоор дамжуулж Украйны улам олон бүтээгдэхүүн, үйлчилгээ Хятадын зах зээлээс үнэлгээ авахыг хүсэж байна гэжээ.

 

 


 

Их уншсан

холбоотой мэдээ