Хятад улсаас дэлхийд өгөх хоёр бэлэг

2018-11-01 17:18:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнөөдөр буюу 11-р сарын 1-нээс эхлэн Хятад улс 1585 нэр төрлийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг бууруулж байна. 7-р сарын 1-нээс 1449 нэр төрлийн барааны импортын гаалийн татварыг бууруулсны дараа ийнхүү дахин нэг удаа өргөн цар хүрээгээр гаалийн татварыг буурууллаа. Хятад улсын гаалийн татварын түвшин ноднингийн 9.8 хувиас 7.5 хувь хүртэл буурч, аж ахуйн нэгж болон хэрэглэгчдийг 60 тэрбум юаний татвараас хөнгөлсөн юм.

Хятад улсаас дэлхийд өгөх хоёр бэлэг

Ирэх даваа гарагт Шанхайд Хятадын олон улсын импортын анхдугаар экспо нээлтээ хийнэ. Экспод 130 гаруй улс орон, газар нутгийн 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөр өөрийн улс орны дүр төрхийг харуулж, олон улсын худалдааны зах зээлээ тэлж, Хятадын хэрэглэгчид, мөн дэлхийн хэрэглэгчдийн олон ургалч хэрэгцээг хангах болно. 

Энэ бол Хятад улс гадаадад нээлттэй байдлаа дахин өргөтгөх чухал үйл хэрэг юм. Энэ оны 4-р сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин гадаадад нээлттэй байдлаа өргөтгөх тухайгаа Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад зарласнаас хойш, холбогдох бодлогыг дараа дараагаар нийтэлсэн байна. Гадаадын хөрөнгө Хятадын банк, үнэт цаас, даатгал, авто машин зэрэг салбарт орох хязгаарыг өргөтгөх буюу цуцалж, гадаадын бизнесмений зах зээлд орох сөрөг жагсаалт 63 заалттай байсныг 48 заалттай болгожээ. Оюуны өмчийн эрхийн үндэсний газрын дахин эмхлэн байгуулж, патентын эрх, шошго, газар зүйн байрлалын тэмдэг зэрэг оюуны өмчийн эрхийг нэгдсэн журмаар удирдах болсноор авто машин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг бууруулах хүртэл Хятадын зэх зээл улам нээлттэй боллоо.

Импортын татварыг өргөн хүрээнд бууруулж, Дэлхийн анхны үндэстний хэмжээний импортын экспо зохион байгуулж байгаа нь Хятадын нээлттэй бодлогыг ахиулж, дэлхийн улс орнуудын аж ахуйн нэгж, ард түмэнд илүү их ашиг хүртээх нь дамжиггүй юм. 

Хятад улсаас дэлхийд өгөх хоёр бэлэг

Хятад улс урьд экспорт, импортын яармагийг олон удаа зохион байгуулж байсан ч удахгүй болох Олон улсын импортын экспо улс орнуудын лангуу, аж ахуйн нэгжүүдийн лангуу, олон улсын худалдаа, эдийн засгийн форум зэрэг гурван агуулгатай, 5000 гаруй бараа бүтээгдэхүүн анх удаа Хятадад нэвтэрч, 100 гаруй шинэ бүтээгдэхүүн, шинэ техник экспод хамрагдан, Их хорь, БРИКС, ШХАБ зэрэг олон улсын байгууллагын гишүүн орнууд, Нэг бүс нэг зам дагуу 50 улс, хөгжлөөр тааруу 30-аад орны аж ахуйн нэгжүүд оролцож байна. Дэлхийн худалдан авагч, бараа нийлүүлэгчид экспогоос улс орнуудын эдийн засаг, технологийн хөгжлийн түвшин, мөн Хятадын хэрэглээний зах зээл, худалдааны боломжийн тухай ойлгох болно.

Мөн 130 гаруй улс орон, бүс нутгийн засгийн газрын 2000 гаруй албан тушаалтан, олон улсын байгууллагын албаны хүмүүс, нэртэй бизнесмен, судлаач олон улсын худалдаа, эдийн засгийн форумд оролцон, дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээгүйн төлөв, хандлагын тухай ярилцана. Энэ форум чөлөөт худалдаа, дэлхийн эдийн засгийн нээлттэй байдлыг хамгаалах, дэлхийн чанартай сорилтуудыг даван туулахад чухал ач холбогдолтой байх нь дамжиггүй юм.  

Хятадын олон улсын импортын экспог жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. Одоогоор, Шинэ Зеланд, Япон, Австрали зэрэг улс орон, бүс нутгийн 20 аж ахуйн нэгж ирэх жилийн импортын экспод оролцохоор бүртгүүлжээ. Энэ нь дэлхийн өнөөгийн даяршлын эсрэг хүчин зүйлд өртөх, худалдааны маргаан хурцдах, дэлхийн эдийн засгийн эрсдэл нэмэгдэх зэрэг нөхцөлд хөгжсөн ба хөгжиж буй орнууд бүгд шинэ, нээлттэй хамтын ажиллагааны боломж хайж буйн илрэл, Хятадын олон улсын импортын экспо бол талуудын шаардлагыг хангасан олон нийтийн бүтээгдэхүүн мөн. “Хятадын зах зээл асар их татах хүчтэйг харуулж байна" гэж Японы "Дипломат судлаач" сайтын өгүүлэлд тэмдэглэжээ. Импортын экспог жил бүр зохиох нь талууд худалдааны хамтын ажиллагаа өрнүүлэх, Хятадын хөгжлийн үр шимийг хүртэхэд ашигтай, Хятад улс зах зээлээ өргөтгөх, иргэдийн сайн сайхны төлөөх хүсэл эрмэлзлийг биелүүлэх, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг ахиулж, өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлэхэд ашигтай юм. 

 

Их уншсан

холбоотой мэдээ