Өөрчлөлт хийж нээлттэй байлгах, ядуурлыг бууруулах олон улсын форум нээгдэв

2018-11-02 09:55:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
11-р сарын 1-нд   Бээжин хотод өөрчлөлт хийж нээлттэй байлгах, ядуурлыг бууруулах олон улсын форум   нээгдлээ. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны суртал   ухуулгын хэлтсийн дарга Хуан Күньмин нээлтийн хуралд оролцож, Ши Жиньпин даргын   баярын захидлыг уншиж, үг хэлсэн байна.
 
Хуан Күньмин: Ши Жиньпин дарга баярын захидал   ирүүлж байгаа нь Хятадын засгийн газар энэ форумыг дээд хэмжээгээр чухалчилж   буйн илрэл бөгөөд Хятадын ядуурлыг бууруулах ажлын ер бусын замнал,   хуримтлуулсан туршлага, Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт хүн   төрөлхтний ядуурлыг бууруулах ажил үйлсэд шинэ хувь нэмэр оруулах итгэл найдвар,   шийдвэр зоригийг харууллаа гэжээ.
 
Хуан Күньмин: Өөрчлөлт хийж нээлттэй   байлгаснаас хойш Хятад улс хүн төрөлхтний ядуурлыг бууруулах түүхэнд дэх хамгийн   том хэмжээний үйл явцыг эхлүүлсэн юм. ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши   Жиньпингээр гол болгосон намын төв хорооны ядуурлыг бууруулах ажлыг урьд   байгаагүй дорвитой ахиулж, түүхэн амжилт, шийдвэрлэх ахиц гаргалаа. ХКН, засгийн   газар ард түмнээр төв болгож, ядуурлыг оновчтой бууруулах үндсэн бодлого   хэрэгжүүлэн, ядуусыг итгэл зориг, оюун ухаанаар тэтгэхийг нягт уялдуулж,   ядуурлыг бууруулах ажил үйлсэд намын удирдлагыг чангатган, ядуурлыг бууруулах   Хятадын онцлогтой замналыг нээсэн юм. Хятад улс талуудтай хамт хүн төрөлхтний   хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл ойлголтоор дэлхийн хэмжээнд ядуурлыг   бууруулах үйл явцыг түргэтгэн, ядууралгүй, хамтдаа хөгжиж дэвшсэн дэлхий ертөнц   байгуулахад бэлэн байна гэжээ.
 
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дага Гуттериш   баярыг захидал ирүүлж, Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн программын газар, Олон   улсын хөдөө аж ахуйн сангийн дарга нар форумын нээлтийн ёслолд тус тус үг хэлсэн   юм.
 

Их уншсан

холбоотой мэдээ