“144 цаг визгүй зорчих” арга хэмжээ авч байна

2018-11-02 15:35:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 

“144 цаг визгүй зорчих” арга хэмжээ авч байна

Удахгүй болох Хятадын олон   улсын импортын анхдугаар экспог угтан Шанхай хотын Нийгмийг аюулаас хамгаалах   газрын хилийн удирдах газар, Шанхай хотын Хилийн шалган нэвтрүүлэх ерөнхий газар   “144 цаг визгүй зорчих” арга хэмжээ авч байна. 11-р сарын 1-нээс эхэлж, Шанхай   боомт гадаадын иргэдэд “144 цаг визгүй зорчих бодлого” хэрэгжүүлж, цахим   өргөдлийн системээр хил нэвтрэх өргөдөл өгч, Шанхайд очсоны дараа автомат хэвлэх   машинаар “Хилээр орох карт” хэвлэн, маш их цаг хугацаа хэмнэх юм байна. 

 
Эх сурвалжийн мэдээлснээр,   өргөдөл өгөх хүн хилийн чанадаас Шанхай боомтын гадаадын иргэний 144 цаг   визгүй зорчих өргөдөл өгөх сайтаар орж, хилээр нэвтрэх мэдээллээ урьдчилан өгч   болох юм.
 
Эх сурвалжийн мэдээлснээр,   өнөөгийн байдлаар, 53 улс орны зорчигчид хүчинтэй паспортоор 144 цагийн дотор   гуравдагч орон руу явах нисэх онгоцны тасалбартай бол Шанхай боомт, Наньжиний   Лүкөү, Ханжөүгийн олон улсын Сүшань нисэх онгоцны буудлаар визгүй зорчиж, Сүжөү,   Жэжян, Шанхайд 144 цаг саатаж болох юм байна. 

Их уншсан

холбоотой мэдээ