4 дэх удаагийн “Хүүхэд насны баяр баясгалан” монгол, хятад хос хэл дээрх хандивын тоглолт амжилттай болов

2018-11-03 17:26:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4 дэх удаагийн “Хүүхэд насны баяр баясгалан” монгол, хятад хос хэл дээрх хандивын тоглолт амжилттай болов

Монгол улсын Үй Цай хятад хэлний бүрэн дунд сургууль, тус сургуулийн дэргэдэх Күнзийн танхим болон “Тусч хүүхдүүд хуримтлалын сан ”-гаас хамтран зохион байгуулсан 4 дэх удаагийн “Хүүхэд насны баяр баясгалан” хятад, монгол хос хэл дээрх хандивын тоглолт 11 сарын 2-ны өдөр Улаанбаатар чуулгын байранд амжилттай болж өнгөрөв.

Энэ удаагийн тоглолтоос цугласан ханд

4 дэх удаагийн “Хүүхэд насны баяр баясгалан” монгол, хятад хос хэл дээрх хандивын тоглолт амжилттай болов

ивын бүх мөнгийг Монгол улсын хүүхэд багачуудын хавдрын оношилгоо, эмчилгээнд зарцуулагдах юм. Үй Цай хятад хэлний бүрэн дунд сургууль болон түүний дэргэдэх Күнзийн танхимын 1-12 дугаар ангийн бүх сурагчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид болон нийгмийн бүх салбарын төлөөллүүд халуун сэтгэлийн гараа сунган энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, “Тусч хүүхдүүд”санд нийтдээ 5 сая төгрөгийн хандивыг өргөсөн байна. 

4 дэх удаагийн “Хүүхэд насны баяр баясгалан” монгол, хятад хос хэл дээрх хандивын тоглолт амжилттай болов

Энэ удаагийн хандивын тоглолтоор 1000 гаруй үзэгчдэд хятад, монгол үндэсний дуу бүжгийн 20 гаруй үзүүлбэрийг толилуулсан байна. Үүнд, “Цахирмаа цэцэг”, ”Хятадын улаан өнгө” зэрэг хятад дуунууд нь Үй Цай сургуулийн Күнзийн танхимын сурагчдын хятад хэлний өндөр төвшин болон тоглолтын ур чадварыг бүрэн илэрхийлж, үзэгчдийн халуун алга ташилтаар мялаалгаж байлаа. 

4 дэх удаагийн “Хүүхэд насны баяр баясгалан” монгол, хятад хос хэл дээрх хандивын тоглолт амжилттай болов

2013 онд анх зохион байгуулсан хятад монгол хос хэл дээрх хандивын тоглолтоор Монгол улсын ЭНЭШТ-ийн хүүхдийн хавдрын эмнэлгийн өргөтгөлд нийтдээ 6 сая 200 мянган төгрөгийг цуглуулж хандивласан байна. 2016, 2017 онд зохион байгуулсан хандивын тоглолтын үеэр “Тусч хүүхдүүд”санг байгуулж, хавдар өвчинд шаналж буй бяцхан хүүхдүүдийн эмчилгээнд хандивласан байна. 

4 дэх удаагийн “Хүүхэд насны баяр баясгалан” монгол, хятад хос хэл дээрх хандивын тоглолт амжилттай болов

Үй Цай сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл, УДЭТ-ын жүжигчин, Монгол улсын СТА Ганцэцэг хэлэхдээ,” Энэ удаагийн хандивын тоглолтын ач холбогдол нь маш их, хүүхдүүдийн маань хятад, монгол хэлээр хийж буй тоглолтын ур чадварыг дээшлүүлэх төдийгүй хамгийн чухал нь тэднийг багаас нь бусдыг хайрлаж энэрэх, бусдад тусалдаг сайхан чанарыг суулгаж өгөх юм” гэв.

4 дэх удаагийн “Хүүхэд насны баяр баясгалан” монгол, хятад хос хэл дээрх хандивын тоглолт амжилттай болов

4 дэх удаагийн “Хүүхэд насны баяр баясгалан” монгол, хятад хос хэл дээрх хандивын тоглолт амжилттай болов

4 дэх удаагийн “Хүүхэд насны баяр баясгалан” монгол, хятад хос хэл дээрх хандивын тоглолт амжилттай болов

Их уншсан

холбоотой мэдээ