​Импортын экспо болно

2018-11-04 16:44:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
11-р сарын 5-нд Шанхайд импортоор гол болгосон дэлхийн анхны экспо нээгдэнэ. Энэ бол Хятадын засгийн газар эдийн засгийн даяаршлыг ахиулахын төлөө гаргасан олон улсын олон нийтийн бүтээгдэхүүн бөгөөд дэлхийн 130 гаруй улс орон, бүс нутгийн 3000 гаруй компанид нээлттэй хамтын ажиллагааны шинэ индэр гаргаж өгөх юм. Улс орнуудад Хятадын хөгжлийн үр шимээс хүртэх шинэ боломж нээж байна. 

Импортын экспо болно

Дэлхийн хэмжээнд экспорт импортын төрөл бүрийн экспо олон бий. Тэр бүхэнтэй харьцуулбал Хятадын Олон улсын импортын анхдугаар экспо “энгийн экспо” биш юм. Компаниудын үзэсгэлэн төдийгүй улс орнуудын үзэсгэлэн бас бий. Бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс гадна үйлчилгээний худалдаа багтаж байна. Үзэсгэлэн яармагаас гадна дэлхийн эдийн засаг, худалдааны чухал асуудлаар судлан хэлэлцэх юм.

Энэ удаагийн экспо олон онцлогтой. Цар хүрээгээр том, үзэсгэлэнгийн талбай 300 мянган ам дөрвөлжин метр. Үзэсгэлэнгийн ордныг хоёр удаа өргөтгөсөн ч лангуу хүрэлцэхгүй байна. Экспод олон улс орон оролцоно. Үзэсгэлэнд оролцогч бизнес нэгжүүд 130 гаруй улс орон, бүс нутгаас   ирсэн, үүнд Их 20-ийн гишүүд, БРИКС, ШХАБ-ын гишүүн орнууд, мөн “Нэг бүс нэг зам” дагуу 58 улс орон, хөгжлөөр тааруу 35 улс багтжээ. Экспод оролцогч бизнес нэгжийн тоо олон, чанар сайн. Экспод оролцогч 3000 гаруй компаний 200 гаруй нь дэлхийн топ 500 компаний нэг, бизнесийн салбарт тэргүүлэгчид юм. Бүтээгдэхүүний технологи шинэ. 100 гаруй төрлийн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологийг үзэсгэлэнд тавина. Үзүүлэх чадвар өндөр, үзэсгэлэнгийн ордонд тусгайлан зассан лангууны талбай 91 хувийг эзэлж байна. Мөн олон улсын эдийн засаг, худалдааны Хунчяо форум өргөн хүрээтэй, дээд зиндааны, шинэ хэлбэрийн, голдуу "нээлттэй хөгжил, шинэ бүтээмж, хөрөнгө оруулалт" зэрэг худалдааны хөгжилтэй нягт холбоотой гурван сэдэвт төвлөрч, одоогийн олон улсын эдийн засаг, худалдааны хөгжлийг оюун ухаанаар сэлбэнэ. Үзэсгэлэнгийн үеэр 200 орчим дэмжих арга хэмжээ зохиож, экспогийн ерөнхийлсөн нөлөөг улам нэмэгдүүлэх болно. 

Импортын экспо болно

Дэлхийн олон орны үйлдвэрлэгч, экспортлогчдын анхаарал сэргэг байдаг. Өнөөгийн дэлхий ертөнцөд Хятад улс шиг дунд зэргийн орлогтой 400 сая иргэнтэй, 1.4 тэрбум хүн амтай хэрэглээний зах зээл өөр хаана ч байхгүй. Олон улсын байгууллагын төсөөлснөөр, 2001-2017 оны хооронд Хятадын бараа бүтээгдэхүүний импортын дундаж хэмжээ 13.5 хувиар нэмэгдсэн нь дэлхийн импортын өсөлтийн хурдаас 2 дахин илүү, Хятадын үйлчилгээ худалдааны импортын хэмжээ 16.7 хувиар нэмэгдсэн нь дэлхийн дундаж хэмжээнээс 2.7 дахин өндөр үзүүлэлт юм. Иймээс Хятад улс хөгжсөн орон, хөгжиж буй орон гэж ялгалгүй дэлхийн худалдааны түншүүддээ асар их боломж олгож, 2002 оноос хойш өнөөг хүртэл дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 хувийн хувь нэмэр оруулжээ.
Одоо Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжлийн замаар замнаж, оны эхний хагаст эцсийн хэрэглээний зарцуулалтын эдийн засгийн өсөлтөд оруулах хувь хэмжээ 78.5 хувьд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.2 нэгжээр нэмэгджээ. Асар том, улам өргөжиж буй дунд зэргийн орлоготой хүмүүс хэрэглээнийхээ чанарыг сайжруулах, дээшлүүлэхэд анхаарал хандуулдаг болов. Хятадын хэрэглээний зах зээлийн нөөцийг улам нээх орон зай байгаа нь дэлхийн улс орнуудад илүү их боломж олгож байна. 

Импортын экспо болно

Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн турш Хятад улс үр ашгийг нь хүртэгч, дэмжигч, ажиллагч байсаар ирлээ. БНХАУ худалдааг чөлөөтэй болгох, хөрөнгө оруулалтыг хялбарчлахыг дэмжсээр ирсэн юм. Хятад улс гадаадад бүх талаар нээлттэй байх бодлого хэрэгжүүлж, Хятад улсын хөгжлийн боломжийг та бүхэнтэй хуваалцахад бэлэн байна гэж Хятад улсын дарга Ши Жиньпин олон улсын олон арга хэмжээнд ярьж байлаа. Энэ удаагийн экспод оролцох бизнесмэнүүдэд хилээр нэвтрэхийг хялбарчилж, оюуны өмчийн эрх, банк санхүүгийн   үйлчилгээ, хуулийн баталгаа өгнө. Энэ удаагийн экспогийн бодлогуудаас БНХАУ зах зээлээ нээлттэй байлгах хүсэлтэй бөгөөд үйл ажиллагаа явуулж буйг гадаадын бизнесмэнүүд газар дээр нь мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна. Швейцараас БНХАУ-д суугаа элчин сайд Жеан Жаккуерс Де Дардел: Хятад улс нээлттэй болох тусам улам сайжирч, дэлхий дахины эдийн засаг ч үр шимийг нь хүртэнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ. 

Импортын экспо болно

Хятад улс хөгжлийн боломжоо дэлхий дахинтай хуваалцах индрээ байгуулж дууссан. Ирэх 5 жилд Хятад улс 8 их наяд ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж, 600 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татан, гадаадад нийт 750 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Хятад улс энэ экспог жил бүр зохион байгуулах ба үүнийг олон улсын үйлдвэрлэгчид, экспортлогчид Хятадын зах зээлийг нээх чухал индэр болгохын төлөө хичээж ажиллана. Хамгийн гол нь Хятад улс нээлттэй, хүлээцтэй, харилцан ашигтай хамтдаа ашиг олох үзэл баримтлалаа өөрийн үйл ажиллагаагаараа дэлхий дахинд уламжилсаар байгаа юм. Энэ бол эдийн засаг даяаршиж буй нөхцөлд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах гол хүчин зүйл юм.

Их уншсан

холбоотой мэдээ