Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар олон орны зочдод хүндэтгэл үзүүлэв

2018-11-05 09:01:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар олон орны зочдод хүндэтгэл үзүүлэв

18 цаг 25 минутад олон орны удирдагчид гэргийнхээ хамт Шанхайн олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд очсон байна. Хүүхэд багачууд дуу дуулан бүжиглэж, олон орны зочдыг халуунаар угтан авчээ. Ши Жиньпин дарга гэргий Пэн Ли-Юаний хамт олон орны удирдагчтай дотно ярилцаж, хамт зураг авахуулсан байна.

Ши Жиньпин, Пэн Ли-Юань нар олон орны зочдод хүндэтгэл үзүүлэв

Ши Жиньпин үг хэлж, Хятадын засгийн газар ард түмний нэрийн өмнөөс олон орны удирдагч, хүндэт зочдыг угтаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр: Шанхай хот бол Хятадын эдийн засгийн хамгийн том төв бөгөөд өөрчлөлт нээлтийн хошууч, шинэ үеийн Хятадын нээлттэй хамтын ажиллагааны түүхэн үйл явцын гэрч, Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн түүхийг бичиглэгч мөн. Хятадын олон улсын импортын экспо Хятадынх төдийгүй дэлхийнх билээ. Энэ бол энгийн нэг үзэсгэлэн биш, Хятад улсын гадаадад нээлттэй байдлаа улам өндөр түвшинд хөгжүүлэх чухал шийдвэр юм. Зах зээлээ дэлхий дахинд зориудаар нээлттэй болгож байгаа Хятад улсын чухал үйл хэрэг мөн. Хятадын олон улсын импортын экспо Шанхай хотод онцгой өнгө гэрэл нэмнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Угтах дайллага баяр хөөртэй уур амьсгалтай боллоо. Ши Жиньпин дарга олон орны удирдагчтай халуун дотноор ярилцаж, олон орны хүндэт зочид ч найрсаг хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тухай ярьж Хятадын олон улсын импортын анхдугаар экспо бүрэн дүүрэн амжилттай болохыг хүсэн ерөөсөн байна. 

Их уншсан

холбоотой мэдээ