Ши Жиньпин Вьетнамын ерөнхий сайдтай уулзав

2018-11-05 09:35:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Вьетнамын ерөнхий сайдтай уулзав

4-нд Шанхайд   БНХАУ-ын дарга Ши Жиньпин Вьетнамын ерөнхий сайд Руан Чуан Футай уулзав.

 Ши Жиньпин: Хятад, Вьетнамын хоёр нам, хоёр   орны дээд давхаргын харилцааны уламжлалыг хэвээр хадгалж, “нэг бүс нэг зам”,   “хоёр хонгил нэг бүс”-ийн уялдааг эрчимжүүлж, хамтын ажиллагааны тэргүүлэх   салбарыг даруй тогтоох хэрэгтэй. Хятадын улам олон аж ахуйн нэгж Вьетнамд очиж,   том төслийн хамтын ажиллагаанд оролцон, дэд бүтцээр холбогдохыг Хятад улс   сайшаана. Вьетнам бол энэ удаагийн Хятадын Олон улсын импортын экспогийн гол   зочин орон, Хятадын Зүүн Өмнөд Азийн хамгийн том худалдааны түнш юм. Хятад улс   Вьетнамаас улам олон бүтээгдэхүүнийг импортоор оруулахад бэлэн байна гэжээ.   

Руан Чуан Фу: Одоогоор, Вьетнамын нам,   засгийн газар Хятадын талтай дээд давхаргын харилцаагаа нягтруулж, нягтрал   итгэлийг эрчимжүүлж, ажилч хэрэгчээр хамтран ажиллаж, ялангуяа “хоёр хонгил нэг   бүс” ба “нэг бүс нэг зам” санаачилгыг харилцан уялдуулж, бүс нутгийн дэд бүтцээр   холбогдох, тогтвортой хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ