Хятадын олон улсын импортын анхдугаар экспо эхлэв

2018-11-05 10:34:48
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын олон улсын  импортын анхдугаар экспо эхлэв

ХОУР-гийн мэдээ, 11-р  сарын 5-нд Шанхай хотод, Хятадын олон улсын импортын анхдугаар экспо эхлэв. Хятад улсын дарга Ши Жинпин нээлтийн хуралд илтгэл тавилаа.

Хятадын олон улсын  импортын анхдугаар экспо эхлэв

Ши Жиньпиний санаачилгаар  зохион байгуулсан Хятадын олон улсын импортын экспо бол дэлхийн импортоор  сэдэвлэсэн үндэсний зэрэглэлийн анхны хурал үзэсгэлэн юм. Энэ нь олон орон  Хятадын хөгжлийн боломжийг ашиглан, олон улсын худалдаа эдийн засгийн хамтын  ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтдаа хөгжих, Хятад улсын зүгээс дэлхийн эдийн  засгийн бүтээлч бүтээн байгуулалтыг ахиулан, эдийн засгийн даяарчлалыг дэмжих  зорилготой юм.

Хятадын олон улсын  импортын анхдугаар экспо эхлэв

Тус экспод 172 улс орон,  бүс нутаг, олон улсын байгууллагын 3600 аж ахуйн нэгжийн 400 мянгад бизнесмен  оролцох тооцоололтой байна. Экспогийн “Дэлхийн худалдааны шинэ нөөц хүчийг  дайчлан, хамтдаа шинэ нээлттэй байдлыг тогтоон, шинэ тогтолцоог бүрдүүлье”  сэдвийн хүрээнд Хунчяо олон улсын худалдаа эдийн засгийн чуулганыг зохион  байгуулна. Хятадын тал тус чуулганыг дэлхийн чухал асуудлыг судлан ярилцдаг  чухал индэр болгохыг зорьж байна.

Их уншсан

холбоотой мэдээ