​Ши Жиньпин Кенийн ерөнхийлөгчтэй уулзав

2018-11-05 10:53:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 10-р сарын 4-нд   БНХАУ-ын дарга Ши Жиньпин Кенийн ерөнхийлөгч Кен-Яттатай   уулзав.

 

Ши Жиньпин Кенийн ерөнхийлөгчтэй уулзав

Ши Жиньпин: Энэ оны 9-р сард Хятад,   Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын   үеэр, би ноён ерөнхийлөгч тантай Хятад, Кенийн харилцааг хөгжүүлэх талаар чухал   нийтлэг ойлголтод хүрсэн билээ. Хоёр тал Бээжингийн дээд уулзалтын үр дүнг   хэрэгжүүлж, "Нэг бүс нэг зам"-ыг бүтээн байгуулах боломжийг ашиглан, хоёр талын   стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаанд шинэ ахиц гаргах ёстой. Хоёр   тал дээд давхаргын хэлхээ холбоог дэмжиж, олон салбарын хамтын ажиллагааг   өргөтгөн, засаглах болон хөгжлийн туршлагаасаа харилцан суралцаж, гол ашиг   сонирхол, анхаарч буй чухал асуудлаар харилцан дэмжих ёстой. Ерөнхийлөгч та   Хятадад ирж, Хятадын олон улсын импортын анхдугаар экспод оролцох болсонд   баяртай байгаа бөгөөд Хятадын тал Кенийн бүтээгдэхүүний нэмүү өртөг, өрсөлдөх   чадварыг нэмэгдүүлэхэд тусалж, Кениэс илүү их бүтээгдэхүүн импортлоход бэлэн   байна. Кенийн анхаарал хандуулж буй төмөр замын бүтээн байгуулалт зэрэг төсөлд   Хятад улс Кенитэй хамтран техник эдийн засгийн судалгаа хийхэд бэлэн байна.   Кенийн тал Хятадын аж ахуйн нэгжүүд Кенид бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж   өгөхийг хүсэж байна. Хоёр тал олон улсын болон бүс нутгийн үйл хэргээр   зөвшилцөн, олон талт тогтолцоо, дэг журмыг хамтдаа хамгаалах ёстой   гэжээ.

Кен-Ятта: Хятадад ирж, Хятадын олон   улсын импортын анхдугаар экспод оролцох болсондоо баяртай байна. Үүгээр боломж   болгон Кени, Хятадын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийг хүсэж байна.   Хятадын тал зах зээлээ нээж, Африкийг Хятад улсын гадаадад нээлттэй байлгах   бодлогынхоо чухал чиглэл болгож буй энэ томоохон үйл явдалд Кени улс талархаж   байна гэжээ. Хөгжил бол бүх асуудлыг шийдэх гол учиг гэж үздэг Ши Жиньпин даргын   байр суурийг сайшааж байна. Таны дурдсан “Нэг бүс нэг зам”-ыг хамтран бүтээн   байгуулах санаачилга, Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтыг   чухалчилдгийг өндрөөр үнэлдэг. Энэ бол Хятад улсаас дэлхийн энх тайван, хамтын   хөгжлийг дэмжсэн чухал хувь нэмэр юм. Кенийн тал Хятад улстай худалдаа эдийн   засаг, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын   ажиллагаагаа хөгжүүлж, Хятадын аж ахуйн нэгжүүд Кенид хөрөнгө оруулахад таатай   боломж бүрдүүлж өгнө. Бид Хятадтай хамтран Африк, Хятадын харилцааг улам   хөгжүүлж, олон талт үзэл, чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалан, хүн төрөлхтний   хувь заяаны хамтын цогц байгуулахад хүчин зүтгэл гаргахад бэлэн байна   гэжээ.
 
Сарантуяа
 

Их уншсан

холбоотой мэдээ