Хятад улсын зах зээлээ нээлттэй байлгах шийдвэр зоригийг харуулав

2018-11-05 11:18:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“БНСУ-ын Эдийн засгийн өдөр тутмын   сонин” агентлагаас Хятадад суугаа сэтгүүлч Кан Дун Гүн 4-нд манай радиод өгсөн   ярилцлагадаа: Хятад улс өөрчлөлт нээлттэй байдлаа улам ахиулж, шинэ технологийг   идэвхтэй хөгжүүлэх нь Хятадын ард түмэнд төдийгүй БНСУ-д ч өөрчлөлт авчирлаа.   Ялангуяа олон улсын импортын экспо зохион явуулж буй нь дэлхий нийтэд зах зээлээ   улам нээлттэй байлгах Хятад улсын шийдвэр зоригийг харууллаа. Энэ нь БНХАУ, БНСУ   хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд улам их боломж нээх болно   гэжээ.  Компаниуд шинэ технологийг идэвхтэй   хөгжүүлэхийг Хятадын засгийн газраас үргэлж дэмждэг нь Бээжинд байнга суудаг   түүнд их таалагдсан байна. БНХАУ хөдөлгөөнт холбооны төлбөр тооцооны технологийг   идэвхтэй хөгжүүлсэн нь надад гүн сэтгэгдэл төрүүллээ. Хятадад вичат, алипэй   байвал, өдөр тутмын амьдралын үндсэн асуудлыг бүгдийг зохицуулж болно. Түрээсийн   дугуй, түрээсийн машин зэрэг технологи нь хүмүүсийн амьдралыг их хялбарчиллаа.   Хятадын банк санхүүгийн технологийг хөгжүүлэх, хиймэл оюун ухааны хөгжил аль ч   орноос хурдтай хөгжиж байна. Энэ бүхэн Хятадын засгийн газар зах зээлд хөгжлийн   хангалттай орон зай гаргаж өгсөнд байгаа гэж би хувьдаа үзэж байна гэлээ.  
Энэ удаагийн экспогийн боломжийг ашиглан, Хятад улс зах зээлийн нээлттэй   байдлаа өргөтгөж байна. Энэ нь БНХАУ, БНСУ хоёр орны эдийн засаг, худалдааны   хамтын ажиллагаанд илүү их боломж нээж, хоёр орны эдийн засгийг цаашид шинэ   түвшинд хүргэж чадна гэж БНСУ-ын аж ахуйн нэгжүүд үзэж байна гэж тэр   танилцууллаа.  Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ