Хятадын анхны үйлчлэгчгүй кофены газар нээгдэв

2018-11-05 11:33:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
4-нд Шанхай хотноо Хятадын олон улсын   импортын анхдугаар экспогийн хэвлэл мэдээллийн төв албан ёсоор нээгдлээ. Тус   төвд Хятадын анхны үйлчлэгчгүй кофены газар ажиллаж, гадаад дотоодын 4000 гаруй   сэтгүүлчид үйлчилж эхэллээ.
 
Кофены газар хоёр робот кофе нунтаглах,   найруулах, сүлэх зэрэг ажлыг чадамгай хийж, хоёрхон минутын дотор кофег   үйлчлүүлэгчид хүргэж өгч байв. Тус роботын урд талд камер угсарсан болохоор юм   харах “нүдтэй” болж, авах юмаа зөв таних хэмжээ 99.7 хувьд хүрсэн байна. Үүний   дээр нарийвчилсан тооцооны технологид түшиглэж, кофе нунтаглах машин, нунтаг   кофе, холих амтлагч зэргийг оновчтой тооцоолох чадвартай гэнэ.  

Их уншсан

холбоотой мэдээ