​Нээлттэй эдийн засгийг Хятад улс шинэ хөдөлгөх хүчээр сэлбэнэ

2018-11-05 17:21:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
5-нд Шанхай хотноо Хятадын олон улсын   импортын анхдугаар экспо нээгдэж, 172 улс орон, бүс нутаг, олон улсын   байгууллага, 3600 гаруй аж ахуйн нэгж оролцлоо. Экспогийн нээлтийн ёслолд Хятад   улсын дарга Ши Жиньпин “Бүтээмжтэй, багтаамжтай, нээлттэй дэлхийн эдийн засгийг   хамтдаа цогцлооё” сэдвээр илтгэл тавьж, түүхийн урсгалын өндөрлөгөөс улс орнууд   нээлттэй хамтран ажиллах тухай гурван талт санал дэвшүүлж, Хятадыг улам нээлттэй   байлгах таван зүйлт бодлогоо зарлажээ. Эдгээр санал санаачилга, бодлого нь Хятад   улсын санаачилсаар ирсэн чөлөөт худалдаа, олон талт худалдааны системийг   хамгаалж, дэлхийн нээлттэй эдийн засаг, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц   байгуулах үзэл баримтлалыг эрчтэй хөдөлгөх хүчээр сэлбэлээ.
 
Нэг хүн, олон нийт, нэг улс түүхийн чиг   хандлагыг дагаж байж амжилтад хүрнэ гэдэгт Хятадууд эртнээс итгэдэг. Дэлхийн   эдийн засагт гүнзгий хуваарилалт хийж, тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж буй   өнөөгийн нөхцөлд хөгжлийн журмыг мөрдөн, цагийн аясыг зөв ойлгох нь чухал болж   байна.
 
Ши   Жиньпин “Улс орон, үндэстэн ястан хөгжиж дэвшихэд түүхийн урсгал, цагийн аясыг   дагах учиртай” гэж дүгнээд: Өнөөгийн дэлхий ертөнц энх тайвнаар хамтран ажиллаж,   нээлттэй, уялдаатай, өөрчлөн шинэчлэх урсгалыг даган хөгжих ёстой юм. Эдийн   засгийн даяаршил бол түүхийн зайлшгүй хандлага, нээлттэй хамтран ажиллах нь олон   улсын худалдаа, эдийн засгийн чухал хөдөлгөх хүч мөн гэж тодорхой хэлсэн юм. Энэ   нь ээдрээтэй одоогийн нөхцөлд хөгжлийн чигийг тодорхой олж харахад тустай юм.   Улс орнууд зориг гарган нээлттэй, уялдаатай бодлого хэрэгжүүлж, харилцан ашигтай   хамтын ажиллагааны орон зайгаа тэлж, бүтээмжтэй удирдан, шинэ хөдөлгөх хүчийг   дайчилж, багтаамжтай, хүртээмжтэйгээр улс орнуудыг хамтдаа хөгжүүлэх ёстой гэж   Ши Жиньпин уриаллаа. Энэ нь хүмүүс хөгжлийн чиглэлээ тодорхойлж, дэлхийн эдийн   засгийн гүнзгий өөрчлөлтийг зохицуулахад бодит, бүтээлч санал зөвлөгөө болж,   Хятад улс бүх улс оронтой хамтран хөгжихөд бэлэн байгаа үнэнч сэтгэлийг   харууллаа.
 
Илтгэлд “Нээлттэй, бүтээмжтэй, багтаамжтай”   зэрэг үг олонтоо давтагдаж байсан ба эдгээр үг Хятадын өөрчлөлт нээлтийн 40   жилийн туршлагыг дүгнэж, Хятад улс ирээдүйд чансаатай хөгжихийг баталгаажуулах   учиг нь болсон юм. Ялангуяа нээлттэй байлгах нь шинэ эриний Хятад улсын   чансаатай хөгжлөө баталгаажуулах эрэлт хэрэгцээ нь болж байна.

Энэ оны 4-р сард Бө-Аогийн Азийн чуулга   уулзалтын үеэр Хятадыг улам нээлттэй байлгах шинэ цуврал бодлогыг зарлаж байсан   бол энэ удаа Ши Жиньпин: Хятадыг улам нээлттэй байлгах таван чухал бодлогыг   дурдсан юм. Тухайлбал импортын нөөц хүчийг дайчлан, зах зээлд орох боломжийг   нэмэгдүүлж, олон улсын тэргүүний бизнесийн орчин бүрдүүлж, гадаадад нээлттэй   дээд түвшний шинэ газрыг бий болгон, олон талт болон хоёр талт хамтын ажиллагааг   гүнзгий хөгжүүлнэ гэжээ. Энэ таван бодлого улс орнуудын хөгжлийн эрэлт хэрэгцээ,   хүсэл мөрөөдөлд нийцэж байгаа ба Хятад улс эдийн засгийн даяаршил, дэлхийн эдийн   засгийн хөгжлийг дэмжсэн бодит үйл ажиллагаа болох юм.

Хятад улсын импортлох нөөц хүчийг   дайчлах талаар Ши Жиньпин: Хятад улс гаалийн татварыг бууруулж, хилээр   нэвтрэхийг улам хялбарчлан, импортын хязгаарлалтыг багасган, хил дамнасан цахим   худалдааг хөгжүүлэх зэрэг шинэ ажил төрлийг шинэ загвараар хөгжүүлнэ гэжээ. Энэ   нь Хятадын хэрэглээний зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах бөгөөд улс орнуудын   үйлдвэрлэгч, экспортлогчид Хятадын зах зээлийг нээхэд тустай юм. Хятадын зах   зээлд нийлүүлэх боломжийг өргөтгөх талаар Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын   боловсрол, эмчилгээ зэрэг салбарт эзлэх хэмжээг нэмэгдүүлэх тул ирэх 15 жилд   импортын бараа бүтээгдэхүүн 30 их наяд, үйлчилгээний хэмжээ 10 их наяд гаруй   ам.долларт хүрэх болно. Эдгээр бодлогын үр шимээр гадаадын хөрөнгө оруулагчид,   бизнесмэнүүд өргөн боломж, хөгжлийн орон зайтай болох төдийгүй Хятадын   хэрэглэгчдийн чансаатай үйлчилгээ, тансаг бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг   хангах болно.
 
Ши   Жиньпин илтгэлдээ: Олон улсын тэргүүний бизнесийн орчин бүрдүүлэхийн тулд Хятад   улс гадаадын бизнесмэний хууль ёсны эрх ашигт халдсан, ялангуяа оюуны өмчийн   эрхэнд халдсан үйл ажиллагааг хуулийн дагуу хатуу шийтгэж, оюуны өмчийн эрхийг   хянан шалгах чанар, үр ашгийг сайжруулан, торгуулийн чанартай нөхөн төлүүлэх   тогтолцоог хэрэгжүүлнэ гэж амласан юм. Дэлхийн банкны гаргасан “2019 оны   бизнесийн орчны тайлан”-д Хятад улсын бизнесийн орчны үзүүлэлт ноднингоос 32   байраар урагшилж, дэлхийд 46-д орсон байна.

Хятад улс одоо өөрчлөлт нээлтийн шинэ   төсөв гаргаж байна. Тухайлбал Хайнаньд чөлөөт худалдааны боомт гаргаж, гадаадад   нээлттэй шинэ газар болгох бодлого, тогтолцоог судлан боловсруулах, Шанхайн   чөлөөт худалдааны туршилтын бүсийг өргөтгөн байгуулах, Шанхайг олон улсын банк   санхүүгийн төв, шинжлэх ухаан технологийн инновацын төв болгон бүтээн байгуулах   зэрэг бодлогууд гадаадын хөрөнгө оруулалт Хятадын хөгжлийн боломжийг ашиглахад   олон индэр гаргана гэж Ши Жиньпин мэдэгдсэн юм.

Хятад улс олон улсын импортын анхны   экспог зохион байгуулах замаар улам өндөр түвшинд нээлттэй байлгахын үндэслэл нь   Хятадын эдийн засгийн уян хатан чанар, нөөц хүчинд оршино. Ши Жиньпин илтгэлдээ: Хятадын эдийн засагт одоохондоо зөрчил,   асуудал оршиж байгаа боловч үндсэндээ эрүүл тогтвортой хөгжиж, чансаатай   хөгжлийг баталгаажуулах үйлдвэрлэлийн нөхцөл боломж бүрэн, урт хугацаанд   тогтвортой сайжрах хандлагатай байна хэмээн тодорхойлж, Хятадын эдийн засгийн   хөгжилд өөдрөгөөр хандаж, Хятадын эдийн засгийн өсөлт мөн л дэлхийн тэргүүн   эгнээнд байна гэжээ.
 
Хятадын олон улсын импортын экспогийн “Шинэ   эринд ирээдүйгээ хуваалцъя” хэмээх гол сэдэв нь олон талт үзэл, чөлөөт   худалдааны тогтолцоо ноцтой цохилтод тулгарч буй энэ цагт Хятад улс дэлхий   дахинд үнэнчээр хандаж байгааг харууллаа. Ши Жиньпин даргын хэлснээр өөрчлөлт   нээлтийн 40 жилд Хятад улс өөрийгөө хөгжүүлсэн төдийгүй дэлхий дахинд үр ашиг   хүртээсэн юм. Ирээдүйд Хятад улс улам өндөр түвшинд нээлттэй байж, дэлхийн   нээлттэй эдийн засаг, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахаа   зогсоохгүй, Хятад улс мөн “Дэлхий дахин нээлттэй байхыг дэмжигч, дэлхийн эдийн   засгийн хөгжлийн тогтвортой хөдөлгөх хүч, улс орнуудад бизнесийн боломж олгодог   том зах зээл, дэлхийн засаглалын өөрчлөлтөд идэвхтэй хувь нэмэр оруулагч байх   болно".
 
 
Сарантуяа
 

Их уншсан

холбоотой мэдээ