​Франц, Хятад инновацын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой

2018-11-06 10:53:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-нд Шанхайд Хятадын олон улсын   импортын анхдугаар экспо нээгдэв. Экспод уригдан оролцож байгаа Франц, Хятадын   зөвлөлийн орлогч дарга Андрей Чянь манай сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа:   Цаашид хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, инновацын салбарын хамтын   ажиллагаагаа улам ахиулах хэрэгтэй гэжээ. 

5-нд экспогийн нээлтийн дараа   Францын үндэсний павильонд "Ер бусын Франц, Ер бусын инновац" арга хэмжээ   зохиожээ. Тус арга хэмжээгээр дамжуулж, Хятад, Францын компанийн хамтын   ажиллагааны инновацын үр дүнг үзүүлж, Францын технологийг Хятадад дэлгэрүүлэн   сурталчилж, хоёр орны аж ахуйн нэгжүүдэд давуу талаараа харилцан нөхөх боломж   олгох зорилготой юм байна. 
Хятад, Францын инновацын хамтын   ажиллагааны талаар Андрей Чянь: Хятад улс инновацын орон болон хөгжиж   байна. Франц мөн инновацын орон. Ийнхүү хоёр орон хамтын ажиллагаа өрнүүлж,   инновацыг ахиулах нь Франц, Хятад төдийгүй дэлхий дахинд үр өгөөжтэй юм гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ