Ли Жаньшү Ал-Кубайситай хэлэлцээ хийв

2018-11-06 11:00:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
 

Ли Жаньсү Ал-Кубайситай хэлэлцээ хийв

5-нд АИХ-ын ордонд бүх Хятадын АТИХ-ын Ли Жаньшү Арабын Нэгдсэн Эмират улсын Холбооны үндэсний хурлын дарга Ал-Кубайситай   хэлэлцээ хийлээ.
 
Ли Жаньшү БНХАУ, АНЭУ-ын найрамдал урт удаан түүхтэй. Энэ оны 7-р сард, Ши Жиньпин даргын АНЭУ-д хийсэн айлчил БНХАУ, АНЭУ-ын түүхэнд бэлэг тэмдгийн ач холбогдолтой айлчлал болсон юм. Айлчлалын үеэр, хоёр тал БНХАУ, АНЭУ-ын иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосноо зарлаж, олон   салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хамтдаа гаргаж, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тогтоосон. Өнөөдөр Шанхайд Хятадын Олон улсын импортын анхдугаар экспо нээгдлээ. Энэ бол өнөөгийн байдлаар импортоор гол   болгосон үндэсний зэрэглэлийн дэлхийн анхны үзэсгэлэн юм. Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд үг хэлж, Хятадын дээд түвшний нээлттэй байдал, Хятадын нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулах арга   хэмжээ, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах Хятад улсын үйл ажиллагаа зогсохгүй гэдгийг бүх дэлхийд зарласан юм гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ