Ши Жиньпин Литвийн ерөнхийлөгчтэй уулзав

2018-11-06 11:01:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Литвийн ерөнхийлөгчтэй уулзав

 

Синьхуа агентлагийн мэдээ: 5-нд Шанхай   хотод, Хятад улсын дарга Ши Жиньпин Литвийн ерөнхийлөгч Далиа Грибаускейттэй   уулзав.

Ши Жиньпин: Литва бол Балтын тэнгисийн   бүсийн чухал орон, Хятадын хамтын ажиллагааны Төв, Зүүн Европ дахь түнш юм.   Хятад улс Литватай тогтоосон харилцаагаа ихэд чухалчилдаг. Хоёр тал харилцан   хүндэтгэж, итгэлцлээ гүнзгийрүүлэн, гол ашиг сонирхлоо харилцан хөнгөлж, хоёр   талын харилцааг стратегийн алсын хараагаар зохицуулах ёстой   гэжээ.

Тэрээр: Литва улсын газар зүйн байрлал   давуу талтай, Ази Европын дэд бүтцийн түншлэлд чухал үүрэг гүйцэтгэдаг. Хятад   улс Литватай стратегиа холбож, Нэг бүс нэг замыг хамтдаа бүтээн байгуулж,   ялангуяа Хятад, Европын галт тэрэгний цуваа, далайн 3 боомтын бүсийн бүтээн   байгуулалтыг ахиулж, харилцан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, цахим худалдаа,   банк санхүүгийн технологи, шинэ эрчим хүч, лазер, хөдөө аж ахуйн салбарын хамтын   ажиллагаагаа өргөтгөхөд бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ