Хятадын эдийн засгийн нээлттэй арга хэмжээ дэлхийн эдийн засгийн өсөлтөд ашигтай

2018-11-06 11:14:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
5-нд Шанхай хотноо Арабын   Нэгдсэн Эмират улсын Эдийн засгийн сайд Султан Сайд Ал Мансури хэлэхдээ: Хятадын   эдийн засгийн нээлттэй арга хэмжээ дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд   ашигтай гэжээ.
 
Тэрээр хэлэхдээ: Ши Жиньпин даргын нээлтийн   ёслолд хэлсэн үг дэлхийн дахин БНХАУ экспортод түшиглэдэг биш, Арабын Нэгдсэн   Эмират зэрэг хамтын ажиллагааны бүх түнштэйгээ худалдааны тэнцвэртэй харилцаа   тогтоохыг хүсэж байгаа тухай дохио өглөө. Ши Жиньпин дарга нээлттэй байлгах шинэ   арга хэмжээнүүдийг зарласан нь Хятад улс худалдааны тэнцвэр, дэлхийн эдийн   засгийн тогтвортой өсөлтийг бодит үйл ажиллагаагаар ахиулах гэж байгааг бүрэн   харууллаа гэжээ.
 
Мансури хэлсэн үгэндээ: Сүүлийн жилүүдэд   Арабын Нэгдсэн Эмират улсын аялал жуулчлал, агаарын тээвэр, банк санхүүгийн   салбар эрчтэй хөгжиж, Дундад Дорнодод давуу байр суурьтай болсон юм. Хятадын   улам олон жуулчин Арабын Нэгдсэн Эмират улсын агаарын тээврийн компаний онгоцоор   Дундад Дорнод, Африкийн бүс нутаг руу зорчихыг хүсэж байна. Мөн Хятадын улам   олон хөрөнгө оруулагчид Арабын Нэгдсэн Эмират улсаар дамжиж Лалын ертөнцийн зах   зээлд орохыг хүсэж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ