Хятад улсын тэргүүн хатагтай Билл Гейтстэй уулзав

2018-11-06 11:17:23
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын тэргүүн хатагтай Билл Гейтстэй уулзав

 

Синьхуа агентлагийн мэдээ, 5-нд Шанхай   хотод, Хятад улсын тэргүүн хатагтай, Сүрьеэ, ДОХ өвчнөөс сэргийлэх ДЭМБ-ын элч   Пэн Ли-Юань Америкийн Гейтс сангийн холбооны дарга Билл Гейтстэй   уулзлаа.

Пэн Ли-Юань: Гейтс сангийн холбоо ядуурлыг   бууруулах, эмчилгээ, эрүүл мэндийн үйлсийг хөгжүүлэхэд урт хугацааны турш асар   их хөрөнгө хүч зарцуулсан бөгөөд Хятадын холбогдох салбаруудтай сайн харилцаатай   ажиллаж, ДОХ-оос сэргийлэх, хяналтад авах, эрүүл мэнд, ядуурлыг бууруулах, бүх   дэлхийн эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалт зэрэг салбарт үр дүнтэй хамтран   ажиллаж ирлээ. Одоо Хятад улс эрүүл Хятад орны бүтээн байгуулалтад хичээл зүтгэл   гаргаж, ядуусыг оновчтой тэтгэн, өвчний улмаас ядуурах, дахин ядуурахаас   сэргийлж, дэлхийн эрүүл мэндийн үйлсэд идэвхтэй оролцож байна. Гейтс сангийн   холбооноос Хятадтай өрнүүлж байгаа хоёр талт болон гурван талт хамтын ажиллагааг   үргэлжлүүлэхийг бид дэмжиж ажиллана гэжээ.

Билл Гейтс Хятадын олон улсын импортын   анхдугаар экспо нээгдсэнд баяр хүргээд: Ши Жиньпин дарга нээлтийн арга хэмжээнд   чухал илтгэл тавилаа. Өнөөгийн олон улсын ээдрээтэй орчинд БНХАУ нээлттэй,   уужуу, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх үзэл санааг   баримтлан, олон оронтой хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа нь маш чухал юм.   Хүн төрөлхтний эрүүл мэндийн салбар дэлхийн шинжтэй сорилтуудтай тулгарч байна.   Хятад улс ядуурлыг бууруулах талаар асар их амжилттай ажилласан, дэлхийн эрүүл   мэндийн салбарт гарамгай хувь нэмэр оруулсныг би өндрөөр үнэлэн сайшааж байна.   Энэ салбарт Гейтс сангийн холбоо Хятад улстай үргэлжлэн хамтран ажиллана   гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ