Хятадын хөгжлийн туршлагаас суралцах ёстой

2018-11-06 11:44:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-р сарын 5-нд, Хятад улсад айчилж, Хятадын олон   улсын импортын анхдугаар экспод оролцож буй Пакистаны ерөнхий сайд Имран Хан   Шанхайд болсон Пакистаны худалдаа, хөрөнгө оруулалтын хуралд оролцох үедээ:   Хятад улсын хөгжлийн туршлагаас Пакистан улс суралцах ёстой гэжээ.

Хурлыг Пакистаны Худалдааны яам зохион байгуулж,   тус улсын ерөнхий сайд Имран Хан, ГХ-ны сайд Шах Мехмод Куреши нарын удирдагчид,   мөн Хятад, Пакистаны аж ахуйн нэгжүүдийн 300 гаруй төлөөлөгч оролцжээ.

Ерөнхий сайд Имран Хан Хятад улсад хийж буй   айлчлал, Хятадын олон улсын импортын экспод оролцож буй сэтгэгдлээ хуваалцлаа.   Хятад улс худалдааг ивээх үзлийг эсэргүүцэж, чөлөөт худалдааг бодит үйл   ажиллагаагаар дэмжин, Ши Жиньпин даргын удирдлага дор улам хөгжиж байна гэжээ.   Тэрээр Хятад улс өөрчлөлт нээлтийн 40 жил асар их амжилт гаргасныг сайшаагаад:   Урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулан, ард иргэдийнхээ боловсролыг   дээшлүүлж, мэргэжлийн сургалтыг эрчимжүүлэн, бизнес эрхлэх орчныг сайжруулсан   зэрэг Хятад улсын хөгжлийн туршлагаас Пакистан суралцах ёстой гэжээ. Тэрээр   Хятадын авилгатай тэмцсэн ололт амжилтыг онцолж, Хятадын авлигатай тэмцсэн   туршлагаас суралцан, Хятад, Пакистаны бизнес эрхлэгчдийг Пакистанд хөрөнгө   оруулахад шударга, ил тод, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлнэ гэжээ.
   
Н.Пүрэвжав  

Их уншсан

холбоотой мэдээ