Гадаадад нээлттэй байх шинэ хуудас нээлээ

2018-11-06 15:03:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-нд Шанхайд Хятадын олон улсын импортын   анхдугаарэкспо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд "Шинийг   санаачилсан, багтаамжтай, дэлхийн нээлттэй эдийн засгийг хамтдаа байгуулъя"   сэдвээр илтгэл тавилаа.

TACC агентлагаас Шанхай хотод суугаа салбар   агентлагийн дарга Иван Каргаполцев манай радиогийн сэтгүүлчид өгсөн   ярилцлагадаа: Хятадын олон улсын импортын анхдугаар экспо урьд байгаагүй өргөн   цар хүрээг хамарсан гэдгийг юуны өмнө хэлэх ёстой. Хятад улсын дарга Ши Жиньпин,   дэлхийн улс орнуудаас 3600 гаруй компани, гадаад дотоодын 400 гаруй мянган   худалдан авагч оролцож байна гэж хэлсэн юм гэжээ.

"БНХАУ гадаадад нээлттэй байдлаа улам өргөтгөж   байна" гэж Казахстаны үндэсний сонины группийн захирал Шамшидин Паттеев манай   сэтгүүлчид хэлсэн юм. Тэрээр: Импортын экспог зохиож буй нь Хятад улс гадаадад   нээлттэй байх замд шинэ хуудас нээснийг харууллаа гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Хятад улс гадаадын шилдэг   бүтэгдэхүүнийг импортлох үүд хаалгаа нээхэд бэлэн болсныг Ши Жиньпин даргын   хэлсэн үгнээс мэдэж болно. Энэ нь Хятад улс ба бусад орон хоорондын эдийн   засгийн харилцаа шинэ шатанд гарсныг харуулж, импортын экспо зохиож байгаа нь   Хятад улс шинэ хуудас нээснийг харууллаа" гэжээ

Узбекстаны "Үнэний эрэл" сэтгүүлийн ерөнхий   редактор Андрей Тешаев: Ши Жиньпин дарга маш зөв юм хэллээ. Өнөөгийн дэлхийн   эдийн засгийн интегралчлал юу юунаас илүү чухал юм. Энэ нь олон орнууд хоорондын   худалдааг дэмжиж, эдгээр оронд оршин сууж буй иргэдэд ч ашигтай юм. Узбекстан   импортын экспогийн үеэр Хятад улстай олон цуврал хамтын ажиллагааны гэрээнд   гарын үсэг зурж, хоёр орны худалдаа, харилцан итгэлцлийн түвшинг нэмэгдүүлэхийг   хүсэж байна" гэжээ. 


Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ