Ши Жиньпиний илтгэлийг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлэв

2018-11-06 15:07:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-нд   Шанхай хотноо Хятадын олон улсын импортын анхдугаар экспогийн нээлтийн арга   хэмжээ ёслол төгөлдөр боллоо. Экспогийн нээлтэд тавьсан БНХАУ-ын дарга Ши   Жиньпиний илтгэл олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж, өндөр үнэлгээ   авсан байна.  Германы “Die Welt” сонин “БНХАУ-ын дарга гадаадад   нээлттэй байхаа амлав” нэртэй өгүүлэл нийтэлжээ. Өгүүлэлд, экспогийн үеэр, Ши   Жиньпин дарга Хятадын эдийн засгийг цаашид нээлттэй байлгаж, гадаадын   компаниудын худалдаа, хөрөнгө оруулалтын саад бэрхшээлийг хөнгөлж, Хятадын   импортын бүтээгдэхүүний хэрэглээг дэмжихээ амлав. Хятадын засгийн газар энэ арга   хэмжээгээр “Дэлхийн зиндааны эдийн засгийн орчин” бий болгохыг хүсэж байна   гэжээ. 5-нд Брюссельд, Европын зөвлөхүүдийн Европын үйл хэрэг   хариуцсан судалгааны хүрээлэнгийн захирал Axel Goethals өгсөн ярилцлагадаа: Ши   Жиньпин дарга экспогийн нээлтийн үеэр дэлхий нийтэд хандан чөлөөт худалдааны   эерэг дохиог уламжилсан гэжээ.
Японы NHK-гийн мэдээнд, Хятад улсын дарга Ши Жиньпин   экспогийн нээлтэд, Хятадын нээлттэй үүд хэзээ ч хаагдахгүй, улам нээлттэй болно.   Хятад улс хойшид зах зээлээ улам нээлттэй байлгана хэмээн онцолсон. Японы 450 аж   ахуйн нэгж, групп тус экспод оролцож байгаа нь экспод оролцож буй орнуудын   дийлэнх тоог эзэлж байна гэж тэмдэглэжээ.
Пакистанаас Хятад улсад суугаа элчин сайдын яамны   шинжлэх ухаан, технологийн зөвлөх асан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн   Хятад судлалын төвийн дэд захирал Замир Аван: Ши Жиньпин дарга экспогийн   нээлтийн үеэр тавьсан илтгэлдээ, Хятад улс зах зээлээ цаашид нээлттэй байлгаж,   зах зээлд орох зөвшөөрлийг улам хялбарчилна гэж онцолсон. Энэ нь эдийн засгийн   даяаршлын хамгийн хүчтэй дэмжлэг юм гэжээ.  Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ