Импортын экспо эдийн засгийн даяаршлын түвшнийг дээшлүүлнэ

2018-11-06 15:09:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-нд, Хятад улсадирж Олон улсын санхүүгийн хэвлэл   мэдээлэл, зөвлөхүүдийн Хүнчяо форумд оролцож буй "Суданы алсын хараа" сонины   эдийн засгийн редакцын дарга Мохамед Абдалла: Хятадын олон улсын анхдугаар   импортын экспобол эдийн засаг, худалдааны урьд байгаагүй том арга хэмжээ бөгөөд   эдийн засгийн даяаршил, чөлөөт худалдааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж   байна гэжээ.

Импортын экспо эдийн засгийн даяаршлын түвшнийг дээшлүүлнэ

Тэрээр хэлсэн үгэндээ: Хятад улсын дарга Ши   Жиньпин олон улсын хамтын нийгэмлэгт хандан мөр зэрэгцэн урагшилж, чөлөөт   худалдааны орчинбүрдүүлж, худалдаагивээх үзэл, ганц талт үзлийг эсэргүүцэхийг   уриаллаа. Миний бодлоор даяаршил бол дэлхийн улс орнуудын ерөнхий хандлагад   ашигтай юм. Гэвч цөөн хэдэн орон урсгал сөрж, тус системийг эвдэхийг санаархаж   байна. Тэд амжилтад хүрэхгүй нь лавтай юм гэжээ.

Абдалла хэлэхдээ: Энэ удаагийн импортын экспо,   Хятадын хэрэгжүүлж буй бусад цуврал нээлттэй арга хэмжээ нь дэлхийн худалдааны   чөлөөт байдал, хөрөнгө оруулалтын дөхөм байдлыг дэмжих Хятад улсын итгэл   зоригийг харууллаа. Суданы эдийн засаг үүнээс ашиг хүртэхийг хүсэж байна   гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ