Эдийн засгийн даяаршил цаг үеийн урсгал болжээ

2018-11-06 16:19:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-нд Шанхай хотноо Хятадын Олон улсын импортын   анхдугаар экспо нээгдсэн юм. Энэ бол өндөр түвшинд гадаадад нээлттэй байх Хятад   улсын шинэ ээлжийн чухал арга хэмжээ бөгөөд Хятад улс бүх дэлхийн эдийн засгийн   даяаршилд оролцох итгэл зоригийг харуулсан юм. Дэлхийн эдийн засгийн даяаршлын   цаг үеийн урсгалд хэвлэл мэдээлэл, зөвлөхүүд олон улсын эдийн засгийн шударга,   нээлттэй дэг журмыг хамгаалах, дэлхийн нээлттэй эдийн засгийн систем байгуулахад   чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хуралд оролцсон дэлхийн нэртэй хэвлэлүүд, зөвлөх   мэргэжилтнүүд үзэж байна.   5-нд Шанхайд Хятадын Олон улсын импортын анхдугаар   экспогийн гол үйл ажиллагааны нэг олон улсын эдийн засаг, худалдааны Хунчяо   форум боллоо. Тус форум “Дэлхийн нээлттэй хэлбэрийн эдийн засгийг байгуулж,   сурталчилъя” уриан дор болж хуралд оролцсон төлөөлөгчид бүх дэлхийн эдийн   засгийн даяаршлын нөхцөлд хэвлэл мэдээлэл, зөвлөхүүдийн гүйцэтгэх үүргийг авч   хэлэлцсэн байна. 

Эдийн засгийн даяаршил цаг үеийн урсгал болжээ

Польшийн ерөнхий сайдын орлогч Колодко хэлэхдээ:   Өнөөгийн дэлхийд, олон орон бол дээд хэмжээнд харилцан түшсэн ашиг сонирхлын   хамтын цогц юм. Эдийн засгийн даяаршил нь нэгэнт цаг үеийн хувиршгүй урсгал   болсон. Одоо асуудлыг ажил хэрэгчээр зохицуулах төсөл хайх хэрэгтэй болж байна   гэжээ. Тэрээр хэлэхдээ: Сүүлийн үед даяаршил нь багтаамж муутай байна. Маш олон   зөвлөх байгууллагын дэвшүүлсэн төсөлд ажилч хэрэгч ахиц гарсангүй. Миний   бодлоор, шинээр зохицуулах төсөл Хятад руу харах хэрэгтэй. Даяаршил урт удаан   хугацаанд хувиршгүй юм. Бид бүх дэлхийн засаглал, бодлогод зохицуулалт хийх   хэрэгтэй. Хятад улс энэ талаар улам их үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэлтэй   байна гэжээ. 

Эдийн засгийн даяаршил цаг үеийн урсгал болжээ

Хятад улсын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой энэ   онд тохиож байна. Хятад улс 40 жилийн турш дэлхий дахинтай хамт хөгжин дэвшсээр   ирлээ. Дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогцын хувьд Хятад улс тогтвортой   хөгжиж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн тулгар хөдөлгөгч хүчин болсоор ирсэн юм.   Францын экс ерөнхий сайд Де Вильпин, Дэлхийн хөгжлийн хурд удаашрах үед глобал   ажил хэрэгч хамтын ажиллагаа маш чухал болно. Хятадын Нэг бүс нэг зам санаачилга   амжилттай үлгэр жишээ болно гэж үзэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: Ши Жиньпин   даргын 2013 онд санаачилсан “Нэг бүс нэг зам” санаачилга хөгжлийг хуваалцах   төслийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болж, 60 гаруй улс орон, 900 тэрбум   ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хамарлаа. Тус санаачилга эдийн   засгийн хөгжлийг уялдуулан нэгэн цогц болгож, Европ, АНУ зэрэг бүс нутгийн   хэмжээнд адил төстэй дипломат төсөл хэрэгжүүлэхийг ахиулсан юм. Өнөөгийн олон   туйлт дэлхийд, энэ санаачилга өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөж, нээлттэй дэлхийн   системд хүчтэй, тогтвортой өсөлт бий болгох юм гэжээ. 

Тус экспо Хятадын болон дэлхийн хэвлэлийнхний   анхаарлын төвд байна. Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн хэлэхдээ:   Дэлхийн нийтээрээ Хятадын санаачилгад анхаарал хандуулж байгаа нь олон талт   үзэл, худалдааг хялбарчлах нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг дуу хоолой   гэдгийг харууллаа. Хэвлэл мэдээллийн хувьд эдийн засгийн даяаршлыг хэлбэрэлтгүй   урагшлуулах хариуцлагатай, бодит, цогц, үнэн, оновчтой мэдээлэл хүргэж, олон   талт байдлыг сурталчлан, эсэргүүцэл сөргөлдөөнөөс зайлхийж, адил талаа нэгтгэн,   ялгаатай талаа хүндэтгэж, дэлхийн эдийн засгийн эрүүл хөгжлийг эерэг эрч хүчээр   сэлбэх ёстой гэжээ.

Тэрээр хэлсэн үгэндээ: "Энэ удаагийн экспо бараа   бүтээгдэхүүний үйлчилгээгээр зогсохгүй соёл иргэншлийн солилцоо болж байна.   Хэвлэл мэдээллийн хувьд бид шинээр хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орны   санаачилгыг сурталчлан, бүх талын саналыг хүлээцтэй сонсон, дэлхийн өөр өөр   соёлоос харилцан суралцах индэр болох ёстой юм. Хэвлэл мэдээллийнхэн өөр өөр   байр суурь, үзэл баримтлалыг хүндэтгэж, дэлхийн эдийн засгийн эрүүл хөгжлийн   чигийг заагч байх ёстой. Эдийн засгийн тухай мэдээлэхдээ мэргэжлийн эдийн   засгийн салбарт анхаарлаа хандуулж, эдийн засгийн хөгжлийн цаана буй улс төр,   нийгэм, экологи, соёлын асуудлыг ч анхаарах ёстой. Анхаарлын төвд байгаа эдийн   засгийн асуудалд анхаарал тавьж, түүний цаад үндэс шалтгааныг задлан шинжилж,   цаашдын хандлагыг төсөөлөх ёстой. Эдийн засгийн мэдээ, зөвлөмж хүргэхийн   зэрэгцээ өнөөгийн нөхцөлд зохицуулж дэлхийн эдийн засгийн эрүүл хөгжлийн гэрэл   гэгээ байх ёстой юм" гэжээ.

Дэлхийн чиг хандлага, түүхэн нөхцөлд үндэслэн   эдийн засгийн даяршлыг нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, хамт ашиг хүртэх   замаар хөгжүүлж, дэлхийн нээлттэй эдийн засгийн түүхэн үйл явцад илүү их үүрэг   гүйцэтгэх ёстой гэж хуралд оролцсон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгч,   зөвлөхүүд санал нэгтэй үзэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ