Хөгжиж буй орнуудын санаачилгыг сурталчлах ёстой

2018-11-06 16:23:49
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-р сарын 5-нд Шанхай хотод, Хүнчяо Олон улсын   санхүү эдийн засгийн хэвлэл мэдээлэл, зөвлөхүүдийн чуулганд Хятадын Төв радио   телевизийн захирал Шэнь Хайшюн улс орнуудын хэвлэл мэдээлэл шинээр хөгжиж буй   зах зээл, хөгжиж буй орны санаачилгыг сурталчлан, бүх талын саналыг хүлээцтэй   сонсон, дэлхийн өөр өөр соёлоос харилцан суралцах индэр болохыг уриалжээ.

Тэрээр: Сэтгүүл зүй заавал өнөөгийн байдалд   анхаарал хандуулах ёстой. Дэлхийн хэвлэл мэдээллийнхэн Шанхай хотноо зохиогдож   буй Хятадын олон улсын импортын анхдугаар экспо, Хятадын санаачилгыг ихээхэн   анхаарч байгаа нь олон талт үзэл, худалдааны чөлөөт байдлыг дэмжих нь олон улсын   хамтын нийгэмлэгийн нийтлэг дуу хоолой гэдгийг харууллаа. Цагийн аясыг сөрж үл   болно, хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд бид дархан үүрэг хариуцлагаа   ухамсарлан, эдийн засгийн даяаршлыг хэлбэрэлтгүй урагшлуулж, олон улсын эдийн   засгийн шударга, нээлттэй дэглэмийг хамгаалах ёстой гэжээ.

Даяаршлын эсрэг, сөрөг урсгал газар авч, эдийн   засгийн даяаршил асар их сорилттой тулгарч буй зэрэг асуудалтай холбогдуулан   Шэнь Хайшюн: Хэвлэл мэдээллийнхний хувьд олон талт байдлыг сурталчлан,   эсэргүүцэл сөргөлдөөнөөс зайлхийж, адил талаа нэгтгэн, ялгаатай талаа хүндэтгэж,   дэлхийн эдийн засгийн эрүүл хөгжлийг эерэг эрч хүчээр сэлбэх ёстой. Улс орнуудын   хэвлэл мэдээлэл нээлттэй эдийн засгийн системийг хамгаалагч байж, эдийн засгийн   холбогдох талууд хэлэлцээрээ эрчимжүүлэхийг дэмжих ёстой. Хамтдаа зөвшилцөн,   хамт байгуулах, хамтдаа хуваалцах дэлхийн хөгжлийн үзэл баримтлалаар явбал олон   улсын эдийн засгийн эрх тэгш, шударга, тохиромжтой дэглэмийг байгуулж чадна   гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ