Ши Жиньпин Шанхай хотод ажиллав

2018-11-07 21:02:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Шанхай хотод ажиллав

Саяхан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши ЖиньпинШанхай хотод ажиллах үедээ: Шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдлага болгож, намын төв хорооны шийдвэрийг баттай хэрэгжүүлэн, өөрчлөлт нээлтийг тууштай үргэлжлүүлэх шийдвэр зоригтой байх ёстой. Мөн тогтвортой урагшлах үзэл санааг баримтлан, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүх талаар хэрэгжүүлж, хангамжийн бүтцийн өөрчлөлтөөр гол болгон, орчин үеийн эдийн засгийн системийг түргэтгэж, эрсдэлээс сэргийлэх, ядуурлыг бууруулах, бохирдлоос сэргийлэх гурван чухал асуудлыг зохицуулж, хотын зэрэглэл, өрсөлдөх хүчийг дээшлүүлж, бүх улсын өөрчлөлт хөгжлийн чухал талд сайтар үйлчлэх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин Шанхай хотод ажиллалаа

11-р сарын 6, 7-нд Ши Жиньпин Хятадын олон улсын импортын анхдугаар экспогийн нээлтийн болон холбогдох үйл ажиллагаанд оролцон, Шанхай хотын аж ахуйн нэгж, нийгэм, хотын эрхлэлтийн цогц удирдлагын төв, дээд технологийн парктай танилцжээ.

Ши Жиньпин Шанхай хотод ажиллалаа

Шанхайн төв цамхаг бол тус хотын бэлэг тэмдгийн чанартай, Хятадын хамгийн өндөр, дэлхийд өндрөөрөө хоёр ордог барилга юм. 2007 онд Ши Жиньпин Шанхай хотод ажиллаж байхдаа тус цамхагийн дизайны төслийг хянан баталж, ногоон, ухаалаг, хүмүүнлэг, олон улсын тэргүүний барилга болгохыг шаардаж байжээ. 6-нд Ши Жиньпин эн тэргүүнд тэнд хүрэлцэн очиж ажил байдалтай нь танилцсан юм.

Ши Жиньпин Шанхай хотод ажиллалаа

Ши Жиньпин 119 давхарт гарч Шанхай хотын үзэмжтэй танилцаад хэлэхдээ: Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш Хятадад ихээхэн өөрчлөлт гарсан. Шанхай хот бол үүний нэг жишээ юм. Шанхай хотын бодит байдалд үндэслэн дэлхийн том хотуудын хөгжлийн туршлагаас суралцаж социалист орчин үеийн том хот байгуулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин Шанхай хотод ажиллалаа

6-нд Ши Жиньпин Пүдүн шинэ дүүргийн хотын менежментийн удирдлагын төвд очиж, Шанхай хотын удирдлагатай танилцлаа. Тэрээр хэлэхдээ: Хотын удирдлага бол улс орны засаглалын систем, удирдлагын чадавхыг орчин үеийн болгох чухал агуулга юм. Тэргүүний хот болгоход тэргүүний удирдлага хэрэгтэй. Шинжлэх ухаанчаар, нарийвчилсан, ухаалаг байх тал дээр хүч тавих хэрэгтэй. Шанхай хот Хятадын онцлогтой онц том хотын удирдлагы замаар замнаж, хотын удирдлагын түвшнийг улам дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин Шанхай хотод ажиллалаа

Ши Жиньпин Яншаний автомат боомттой онлайнаар холбогдож, боомтын бүтээн байгуулалт, ажил байдалтай танилцжээ. Тэрээр хэлэхдээ: Эдийн засгийн хүчирхэг гүрэн болоход тэнгисийн хүчирхэг улс, далайн аяллын хүчирхэг орон болох хэрэгтэй. Яншаний боомтыг байгуулснаар Шанхай хотын олон улсын далайн аяллын төв, чөлөөт худалдааны туршиц бүсийн бүтээн байгуулалт, гадаадад нээлттэй байдлаа өргөтгөхөд улам таатай нөхцөл бүрдүүлнэ. Яншань боомтыг бүтээн байгуулж, сайн ажиллуулж, сайхан хөгжүүлж Хятадын нээлттэй байдлыг бүх талаар өргөтгөх, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад улам их үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин Шанхай хотод ажиллав

7-нд Ши Жиньпин дарга ХКН-ын Шанхай хотын хороо, Шанхай хотын захиргааны ажлын тайланг сонсож, бүх талын ажлыг өндрөөр үнэлсэн юм. Тэрээр хэлэхдээ: Шанхай хот Хятадын өөрчлөлт нээлтийн манлайлагч болж, инновацтай хөгжиж, Хятадын өөрчлөлт хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин Шанхай хотод ажиллав

Их уншсан

холбоотой мэдээ