Нээлттэй байдлаа баримталж буй Хятад улс итгэл төрүүлэв

2018-11-08 10:25:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадын   олон улсын импортын экспогийн нээлтэд илтгэл тавьсан юм. Ши Жиньпин даргын   илтгэл Хятад улс нээлттэй хамтын ажиллагаагаа ахиулж, улс орнуудтай хамт хөгжих   эерэг дохиог уламжлан, дэлхий дахинд хөгжлийн илүү их боломж нээх төдийгүй   дэлхийн эдийн засгийн ирээдүйд итгэх олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг   нэмэгдүүлээ гэж тус экспод оролцож байгаа улс орнуудын зүтгэлтнүүд илэрхийлсэн   байна.
Европын холбооны комиссын Эрүүл мэнд, хүнсний   аюулгүй байдлыг удирдах гишүүн Андрюкайтис Ши Жиньпин даргын дэвшүүлсэн   “Шинэлэг, хүртээмжтэй, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг хамт байгуулъя”   санаачилгыг сайшааж, илтгэл дэх эерэг дохио хүмүүсийг урамшууллаа. Хятад улс   худалдааг ивээх үзлийг эсэргүүцэж, чөлөөт худалдаа, олон талт худалдааны   системийг хамгаалж байгаа нь Европын холбоотой ижил байр суурьтай байна гэжээ.  
Их Британийн олон улсын худалдааны сайд Лиам   Фокс, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн“Нээлттэй хамтын ажиллагааг дэмжиж, хамтдаа   хөгжье” санаачилгыг өндрөөр үнэлж, Ши Жиньпин дарга Хятад улсын импортын   бүтээгдэхүүн, гадаад хөрөнгийн зах зээлийг нээлттэй болгох арга хэмжээг бүх   талаар тодорхойллоо. Үүнийг Их Британи сайшааж байгаа ба хоёр орон ийм таатай   нөхцөлд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа бүх талаар   эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Австралийн Худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө   оруулалтын сайд Саймон Бирмингем сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: Ши Жиньпин   дарга илтгэлдээ “Цахилгаан холбоо, боловсрол, эм эмнэлэг, соёлын салбарын   нээлттэй байх үйл явцыг түргэтгэх” тухай дурдсан нь сэтгэлд хүрлээ. Энэ нь   Австралийн аж ахуйн нэгжүүдэд бизнесийн асар их боломж нээхийг харуулж байна   гэжээ.
 Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ