Ли Кэчян Медведевийн хамт сэтгүүлчидтэй уулзав

2018-11-08 11:10:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

    7-нд АИХ-ын ордонд Хятадын Төрийн зөвлөлийн   ерөнхий сайд Ли Кэчян Оросын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй хоёр орны ерөнхий   сайдын ХХIII тогтмол уулзалтыг зохион байгуулсны дараа хамтдаа сэтгүүлчидтэй   уулзав. 
 Ли Кэчян уулзалтын үр дүнгийн талаар   танилцуулж, уулзалт ажил хэрэгч, баялаг үр дүнтэй болсон. Хятад, Оросын ерөнхий   сайдын тогтмол уулзалт 22 жилийн турш огт тасалдаагүй нь хоёр орны иж бүрэн   стратегийн түншлэлийн харилцаа, олон салбар дахь хамтын ажиллагааны түвшин,   тогтвортой чанарыг харуулж байна. Энэ нь хоёр оронд ашигтай төдийгүй бүс нутаг,   дэлхийн энх тайван хөгжилд ашигтай гэжээ. 
 Хоёр тал олон улсын байдлын талаар хэлэлцэж,   эдийн засгийн даяаршил бол хөгжлийн хандлага, Хятад, Орос хоёр орон олон талт   худалдааны системийн идэвхтэй оролцогч, дэмжигчийн хувьд худалдаа, хөрөнгө   оруулалтын чөлөөт байдал, хялбарчлахыг ахиулж, Хятад, Евро-Азийн эдийн засгийн   холбооны худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээрийг эртхэн хүчин төгөлдөр   болгож,  Евро-Азийн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээрийг ажил   хэрэгчээр хэрэгжүүлэн,  Евро-Азийн бүс нутагт бүх талын, өндөр түвшний,   бусад эдийн засагт нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөт байдлын   тохируулалт хийх суурь тавих ёстой гэж санал нэгтэй   үзжээ. 
Медведев: Орос, Хятадын харилцаа гүнзгийрэн   хөгжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа нягтран, хоёр талын худалдааны   хэмжээ тасралтгүй нэмэгдэж байна. Хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын   ажиллагааг өргөжүүлж, жижиг дунд аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг дэмжин,   цахим худалдааг ахиулж, тооцооны хэлбэрийг шинэчлэн, нефть, байгалийн хийн   салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой. Ганц талт үзэл, худалдааг ивэх   үзэлд чиглүүлэн Хятад улстай хамт олон талт худалдааны системийг баталгаажуулж,   Евро-Азийн эдийн засгийн холбоог Нэг бүс нэг зам санаачилгатай уялдуулахад бэлэн   байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ