Хөгжиж буй орнуудын компаниуд Хятадын зах зээлд орж чадах уу?

2018-11-08 11:23:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шанхай хотод Хятадын Олон улсын импортын   анхдугаар экспозохиогдож, дэлхийн 130 гаруй орны 3000 аж ахуйн нэгж оролцож   байна. Үүнд АНУ, Европын Холбоо, Япон зэрэг хөгжсөн эдийн засгийн үндэстэн   дамнасан аж ахуйн нэгжүүдээс гадна хөгжиж буй танил бус орноос хүрэлцэн ирсэн аж   ахуйн нэгжүүд ч байлаа.

Шанхайн Үндэсний үзэсгэлэнгийн төвийн 7, 8-р   үзэсгэлэнгийн ордны хоёр давхарт хөгжиж буй орнуудын компаниуд төвлөрчээ. LTC   бол Колумбад төв байртай гадаад худалдааны компани юм. Компаний захирал Габриел   Канола манай сэтгүүлчид хэлэхдээ: Хятад улс зах зээлээ улам нээлттэй болгоно гэж   Ши Жиньпин дарга нээлтийн ёслолд хэлсэн. Энэ нь Колумба зэрэг орны хувьд маш   чухал юм гэжээ.

Номхон далайн арлын Вануату улсын шоколад   үйлдвэрлэгч Аелан компаний захирал Сандрин Валлез: Экспод оролцож Хятадын бизнес   эрхлэгчидтэй харилцах зам гарган, дараагийн экспод ямар бүтээгдэхүүн импортлох   тухай тодорхой чиглэлтэй болж болно гэжээ.

Суданы Камел Симсим компани 3 жилийн өмнөөс   Хятадад гүнжид, газрын самар зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолж ирсэн   юм. Компаний ерөнхий захирал Омер Иман: Хятадын зах зээл асар том, хүн ам олон,   иргэдийн орлого ч нэмэгдэж байна. Бид энэ зах зээлийг их ирээдүйтэй хэмээн   чухалчилж байгаа. Судан бол гүнжидийн ургац ихтэй орны нэг юм. Ноднин манай   компани Хятад улсад 20 мянган тонн гүнжид экспортолсон. Энэ жил борлуулалтаа   өргөтгөн, мөн самрын төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Суданы   гүнжид, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг Хятадад татваргүй оруулдаг. Үүнд   бид Хятадын засгийн газарт талархаж явдаг юм гэжээ. 

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ