Франц улс Хятадтай улам гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна

2018-11-08 17:06:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Франц улс Хятадтай улам гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна

 

ХОУР-гийн   мэдээ: Өнөөдөр Шанхайд Хятадын олон улсын импортын анхдугаар экспо үргэлжилж   байна.  Францын үндэсний төлөөлөгчдийн баг экспо дахь үндэсний ордондоо баялаг   агуулгатай арга хэмжээ, “Францыг сонгоорой” сэдвээр судалгааны хурал зохион   байгууллаа. Францын хөдөө аж ахуйн яамны сайд Д.Гүйллауме: Франц улс Хятадтай   улам гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна гэжээ. 

“Францыг   сонгоорой” сэдвээр судалгааны хурал зохион байгуулсан нь Хятадын үзэгчдэд   Францын татах хүч, бүтээлч салбар, бүтээгдэхүүнийг танилцуулах зорилготой юм.   Д.Гүйллауме хуралд тавьсан илтгэлдээ: Хятад улс Олон улсын импортын анхдугаар   экспогоо амжилттай зохион байгуулж, дэлхийд үргэлжлэн нээлттэй, дэлхийтэй   хамтран ажиллах байр сууриа харууллаа. Франц улс Хятад улсын урт хугацааны   хамтын ажиллагааны түншийн хувиар улам гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн   байна гэсэн юм.

 Тус хуралд   Францын экс ерөнхий сайд Жеан Раффарин, экспод оролцож буй Францын 7 том бүсийн   төлөөлөл оролцжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ