Хятадын олон улсын импортын экспог Итали улс өндрөөр үнэлэв

2018-11-08 17:14:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 

Хятадын олон улсын импортын экспог Итали улс өндрөөр үнэлэв

ХОУР-гийн мэдээ, 5-нд Шанхай хотод, Хятадын   олон улсын импортын анхдугаар экспо эхэлсэн билээ. Сүүлийн өдрүүдэд, Италийн   хэвлэлүүд импортын экспог өргөнөөр мэдээлж, Хятадын нээлттэй зах зээл Италид   шинэ боломж олгох талаар анхаарал хандуулж байна. 

Италийн “Оройн сонин” (CORRIERE DELLA SERA)   Хятадын олон улсын импортын экспог “Дэлхийн худалдааны олимп” гэж нэрлэжээ.   Италийн “24 цаг сонин” (IL Sole 24 Ore) экспогийн нээлтэд тавьсан Ши Жиньпин   даргын илтгэлээс эш татаж, олон улсын худалдаанд хөршүүдтэйгээ эвлэрэхгүй бол   хамтдаа хохирно. Харилцан нээлттэй хамтран ажиллавал хамтдаа ашиг хүртэнэ.   Даяаршил эрчимжиж буй өнөө үед ганц өөрийгөө бодвол хөлгүй ангалд унана   гэжээ.

 "Миланы санхүү эдийн засаг сонин"-ныхон Ши   Жиньпин даргын зарласан нээлттэй байдлаа өргөтгөж, импортыг ахиулах 5 төсөлд маш   их анхаарал хандуулж, мэргэжилтнүүдийг сурвалжлан, Ши Жиньпин даргын хэлсэн үг   Хятад улс нээлттэй байдлаа улам өргөтгөхөө дэлхийд хандан илэрхийлсэн төдийгүй   үүнийг Хятад улс тогтолцоогоор баталгаажуулсан тухай байр сууриа зарлалаа гэж   бичжээ.   

Их уншсан

холбоотой мэдээ