Ши Жиньпин Хенри Киссинжертай уулзжээ

2018-11-08 19:19:42
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Хенри Киссинжертай уулзжээ

Синьхау агентлагийн мэдээ, 8-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжертай уулзсан байна.

Ши Жиньпин хэлэхдээ, Киссинжер бол Хятадын ард түмний хуучин найз, Хятад Америкийн харилцаанд түүхт хувь нэмэр оруулсан юм. Бид үүнийг маргахгүй юм. 40 гаруй жилийн турш, Хятад Америкийн харилцаа ерөнхийдөө тогтвортой хөгжиж ирсэн. Одоо дэлхий ертөнцөд 100 жилд тохиолдоогүй өөрчлөлт гарч байна. Олон улсын хамтын нийгэмлэг Хятад Америкийн харилцааг үргэлжлэн зөв замаар урагш хөгжихийг хүсэн хүлээж байна. Би ерөнхийлөгч Трамптай Аргентинд болох Их 20-ын дээд уулзалтын хугацаанд уулзалт хийхээр товлоод байна. хоёр талаараа хамтаар сонирхож байгаа асуудлаар саналаа гүнзгий солилцох болно гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Америк харилцан тал талынхаа стратегийн санаанд зөв магадлалт хийх хэрэгтэй. Хэсэг хугацаанд Америкийн дотоодод Хятадтай холбоотой назгай дуун нэмэгдэж байгаад анхаарал хандуулах хэрэгтэй. Хятад улс энх тайван хөгжлийн замыг баримталж, сөргөлдөхгүй, эсэргүүцэгдэхгүй, харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж хамтаар хожих Хятад Америкийн харилцааг хөгжүүлэхээр чармайж байна. Америкийн тал эрх тэгш харилцан ашигтай үндсэн дээр харилцан ойлголцон харилцан найр тавих үзэл ухамсраар найрсгаар зөвшилцөн хоёр орны харилцааны хөгжилд оршиж байгаа асуудлыг зохистой зохицуулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ Америкийн тал ч Хятадын сонгосон замаар хөгжих эрх, зүй ёсны эрхийг хүндэтгэж, Хятадын талтай нэгэн чиглэлээр урагшилж, Хятад Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөшиглөг хамтаар хамгаалах хэрэгтэй гэжээ.

Киссинжер хэлэхдээ, Америк Хятадын харилцаа шинэ үе шатанд орох чухал үед Хятадад дахин айлчилж Ши Жиньпин даргатай уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн хэдэн арван жилд би олон удаа Хятадад ирж, Хятадын хөгжлийг нүдээр харсан юм. Одоогийн нөхцөл байдалд Америк Хятадын хамтын ажиллагаа нь дэлхийн энх тайван хөгжил цэцэглэлд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ