Ши Жиньпин Кубийн шинэ удирдагчтай уулзав

2018-11-08 20:48:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд Кубийн төрийн зөвлөлийн дарга бөгөөд Сайд нарын зөвлөлийн дага Миауел Диаз Канелтай хэлэлцээ хийж, хоёр орны олон хамтын ажиллагаан бичиг баримтад гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Хамтаар хүчин чармайлт гаргаж Хятад Кубийн уламжлалт найрамдлыг шинэ хөгжилд ахиулах болно гэж хоёр талаараа илэрхийлжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Куба бол социалист улс орон, сайн найз, сайн нөхөр, сайн ах дүү болно. Хоёр талын нөхөрлөл цаг хугацаа, олон улсын будлиантай өөрчлөлт хувиралтыг даван туулсан юм гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Куба хоёр орон улсын төрийн талаар харилцан итгэлцлээ бэхжүүлж, харилцан дэмжих хэрэгтэй. Эдийн засгийн талаар харилцан ашигтай хамтаар хожиж, харилцан туслалцах хэрэгтэй. Улс орны засаглалын талаар хэлхээ холбоогоо эрчимжүүлж, харилцан суралцах хэрэгтэй. Хоёр талаараа харилцан бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж байгаа чухал асуудлаар харилцан дэмжих хэрэгтэй. Кубын улс орны бүрэн эрхээ хамгаалж, өөрийн орны байдалд зохицсон социализмын замаар замнахыг Хятадын тал эрс дэмжинэ. Кубийн тал урт хугацааны турш Хятад болон Латин Америк, Карбин тэнгисийн орнуудын харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй чухал үйлдэл үзүүлснийг Хятадын тал сайшааж байна. Кубийн талтай хамт олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар хэлхээ холбоо, зохицуулалтаа нягтруулахад бэлэн байна. Кубийн тал “нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад оролцохыг сайшаана. Хоёр талаараа эдийн засаг худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, био эм бэлдмэл зэрэг салбарт дахь хамтын ажиллагаагаа сайтар төлөвлөн тогтвортой хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Миауел Диаз Канел эн тэргүүнд Лаул Кастрогийн Ши Жиньпин даргад өгсөн дотнын мэндчилгээ сайн сайхны ерөөлийг уламжилж, Кубийн ард түмэн Хятадын ард түмэнд хэзээд найрсаг ханддаг. Хятад улсын Кубийн шударга үйл хэргийг дэмжиж, Кубд нандин туслалцаа үзүүлсээр ирсэнд баярлаж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ