Билл Гейтс Хятад улсын дижитал хөгжлийг өндрөөр үнэлэв

2018-11-09 10:10:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс олон салбарт түргэн хөгжиж, инновацтай сайн ажиллаж байна. Дэлхийн эдийн засгийн цогцуудыг хэрэв дижитал хөгжлөөр тэргүүлэх түвшинд байгааг нь шалгаруулбал Хятад улс тодорно гэж Америкийн Гейтс сангийн холбооны тэргүүн Билл Гейтс хэлжээ.

Тэрээр: Цахим тооцоог Хятад улсад маш түгээмэл ашиглаж, хүмүүс бэлэн мөнгөгүй амьдралд дасжээ. Хөгжлөөр тааруу улс орнууд дижитал банк санхүүг хөгжүүлэхэд Гейтс сангийн холбоо тусалдаг учраас ирээдүйд бусад орнууд дижитал хөгжил, өөрчлөлтийг хийнэ гэдэгт итгэлтэй байна. Яаж, юу хийвэл Хятад улс, даян дэлхийд ашигтай болохыг Хятадын Олон улсын импортын анхдугаар экспогоос илхэн харж болно. Хятад улс зүй ёсны өрсөлдөөнийг дэмжих, гадаад хөрөнгийг татах зэргээр зах зээлийн орчноо сайжруулахыг хичээж байна. Импортын экспо гадаадын хөрөнгийг шууд буюу шат дамжлага багатайгаар Хятадын тухайн салбарын өрсөлдөөнд оролцуулна гэжээ. 

Хятад Америкийн худалдааны маргаантай холбогдуулж Билл Гейтс: Хоёр тал идэвхтэй харьцаж, зөвшилцөх нь чухал юм. Худалдаанаас хоёр тал хоёул ашиг хүртэх учраас Америк, Хятад зарим талаар нийтлэг ойлголтод хүрч, худалдааны эерэг нөлөөг нэмэгдүүлэхийг хичээх хэрэгтэй. Энэ удаа Хятад улсад хийсэн аяллын маань гол зорилго бол хамтран ажиллагч түншүүдтэйгээ дэлхийн эрүүл мэнд, хөгжлийн салбарын чухал асуудлыг судлах явдал юм. Хятад улсын буяны салбар хөгжлийн анхан шатанд байгаа хэдий ч маш их нөөц боломжтой учраас ирээдүйд улам их амжилт гаргана гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ