​Хятад, Австрали дипломат болон стратегийн хэлэлцээ хийв

2018-11-09 10:47:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Австрали дипломат болон стратегийн хэлэлцээ хийв

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд Бээжин хотод Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван ИАвстралийн Гадаад хэргийн сайд Марисе Пуантай Хятад, Австралийн дипломат болон стратегийн V хэлэлцээг хийсэн юм.

 

Ван И: Австралийн шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш, Хятадтай харилцаагаа хөгжүүлэх байр сууриа олонтоо илэрхийллээ. Австралийн тал илэрхийлж буй эдгээр байр сууриа бодитоор хэрэгжүүлэхийг хүсье. Хоёр тал дахин улс төрийн итгэлцэл байгуулж, хоёр талын харилцааны хөгжилд бат бэх суурь тавих хэрэгтэй. Австралийн тал Хятадын хөгжлийн зам, стратегийн зорилтыг зөв ойлгож, хоёр талын “итгэлцэлгүй” байдлыг эцэс болгох ёстой. Хамтын ажиллагаа бол Хятад, Австралийн цорын ганц зөв сонголт юм гэжээ.

 
Ван И: Австралийн тал Хятадын Олон улсын импортын анхдугаар экспог дэмжиж, оролцож байгааг Хятадын тал сайшааж байна. Австрали зэрэг улам олон орон Нэг бүс нэг зам хамтын ажиллагаанд оролцохыг сайшааж байна. Австралийн талтай олон талт тогтолцоон дахь харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, олон талт үзэл, чөлөөт худалдааг хамтдаа хамгаалахад бэлэн байна. Австралийн тал Тайваний болон Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хянуур, зүй зохистой зохицуулахыг хүсэж байна гэжээ.
 
Пуан: Хөгжсөн Хятад улс дэлхийд ашигтай гэж Австрали улс үзэж байна. Хятадын нөлөө эрчимжиж байгаа нь мэдээж. Австралийн тал Хятад улсыг цэргийн заналхийлэл гэж үзэхгүй байна. Хятадын тал Австралид хөрөнгө оруулахыг сайшаана. Нэг бүс нэг зам хамтын ажиллагаар бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулна гэжээ.   

Их уншсан

холбоотой мэдээ